• 1671

    Төрийн банкны малчны зээлийн хүүг бууруулах шалгуур


    Засгийн газраас жилийн 29.5 хувийн хүүтэй байсан малчны зээлийн хүүг 18 хувь болгох шийдвэр гаргаад 20 орчим хонож буй. Түүнчлэн Засгийн газраас Төрийн банкны малчны зээлийн хүүг 10 болгож дахин бууруулахаа мэдэгдсэн. Энэ дагуу тус банк 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17411 малчин зээлдэгчийн хүүг 18 хувь буюу сарын 2.5 хувиас 1.5 хувь болгон бууруулсан байна. Харин дахин арван хувь болгон бууруулах Засгийн газрын шийдвэрийн тухайд одоогийн 18 хувийн хүүтэй зээлээ хааж байж дахин зээл авахад хүүг нь шинээр бодох шийдвэр гаргасан байна. Ингэхдээ тухайн малчин малаа тогтмол хугацаанд нь вакцинд хамруулсан, эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлсөн, арилжааны банканд Малчин данстай байх ёстой гэсэн гурван шалгуурыг хангасан байх ёстой аж.

    Дэлгэрэнгүй >>

  • 1561

    21 аймагт ипотекийн зээлийн хүү 5 хувь боллоо


    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.06/ Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймагт болж буй говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”-ий нээлтэд оролцсоны дараа иргэдтэй уулзалт хийв. Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын талаар Өмнөговь аймгийн иргэдэд танилцуулж, мэдээлэл хийв. Танилцуулгынхаа эхэнд Улсын Их Хурлын дарга “Өмнөговь аймагт 1000 тэмээний уралдаан болох гэж байна, нэг дор 1000 тэмээ байх нь гайхалтай харагдах нь лавтай. Гинессийн амжилтаа ахиулахаар мэргэжилтнүүдийг урьж авчирсан байна. Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы завсарлагаанаар хөдөө орон нутагт ажиллах томилолтоо Өмнөговь аймгаас эхлүүлж байна. Өнөөдөр Та бүхэнд 2015 оны намрын чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын тойм, эдийн засгийн зарим асуудал, бүтээн байгуулалт, бонд, мөн барилгын салбар, ипотек, хөдөө аж ахуйн салбарын талаар мэдээлэл хийнэ” хэмээн хэлэв. Монгол Улсын Их Хурал 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралджээ. Энэ хугацаанд нийт 426 хууль, 64 тогтоол баталсан ба үүний 29 нь бие даасан хууль байв. 355 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол 11 олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай хуулийн баталсан болохыг Улсын Их Хурлын дарга танилцуулсан юм.

    Дэлгэрэнгүй >>

  • 2344

    ХОС БОЙТОГ ШИГ ҮРС ЗАЯАСАН Ч ЭМЧИЙН БУРУУГААС НЭГ НЬ ЯВЧИХЛАА ЦУВРАЛ-2


    Түүнийг Хашхүүгийн Мөнх-Эрдэнэ гэдэг. Хорвоод мэндлээд аравхан сар болж байгаа түүнийг уншигч танд танилцуулая. Мөөмнөөсөө ч салаагүй энэ бяцхан хүү хүний амьдралд ирээд арван сар амьдрахдаа томчуудын ч давхааргүй зовлонг тэсч өвдөлтийг тэсч хүний хорвоод хүн болохоор өвчин шаналалтайгаа тэмцэж байгаа балчирхан хүү юм. Хэтэрхий нялх түүнд бурхан яаж ингэж хатуурхаж болдог байна гэх бодол төрснөө уншигч авхай танаас нуугаад юун. Ёстой л “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” хэмээн хэнээс ч юм асуумаар болоод болдоггүй ээ.

    Дэлгэрэнгүй >>

  • 2115

    БЯЦХАН ҮРСИЙН ТАРЧЛААН БУЮУ МАХАН ИДЭШТНҮҮД ЦУВРАЛ-1


    Угтаа бид үр зулзагаа нүдний цөцгий мэт энэрч хайрладаг ард түмэн. Хүүхдээ хайрлах, хүмүүжүүлэх, амьдралын сайн мууг ойлгуулж таниулах нь хүртэл уламжлал гэж сэтгэдэг. Тэгвэл өдгөө шинэ үеийн эцэг эх төдийгүй өнөөх уламжлалаар хүмүүжсэн аав ээжүүдээс тийм гэхийн эцэсгүй муухай авир ааш гардаг болов. Араатнаас ч дор авиртай тэдний тоо нэг хоёроор тоологдохгүй болж замбараагаа алдав. Цай уух зуураа л цахим ертөнцөөс хэдэн мянгаар нь шинэ мэдээлэл авдаг болсон энэ үед нялх балчир үрсийн тарчлах дуун эндээс хачин чанга сонстох болсон нь айдас төрүүлнэ.

    Дэлгэрэнгүй >>