ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор, “My club”-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарамтай ярилцлаа. Монголд мод тарих сайн дурын ажлыг олон зуун оюутан залуучуудын хамт 13 жил тасралтгүй үргэлжлүүлэн хийж байгаа түүний ажлыг үнэлж, 2012 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, өнгөрсөн долдугаар сард Засгийн газрын хүндэт өргөмжлөл гэх үнэ цэнтэй шагналыг олгосон билээ. Тэрбээр Монголын 16 газарт 710 мянган мод ургуулах үйлсэд гар бие оролцжээ. “Сэтгэл байвал сэрээгээр ч шөл ууна” гэдэг шиг хэн ч байсан нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулж, бусдыг уриалан дуудаж, ажиллаж болдгийн тод үлгэр жишээ болсон түүний ярилцлагыг уншигчиддаа хүргэе.
Дэлгэрэнгүй >>