• 698

    С.Ганбаатар, Т.Ганболд нар баруун, зүүн магнайг тэргүүлнэ


    ХҮН шинэ даргатай болжээ. Шинэ дарга нь Т.Ганболд. “АлтанДорнод Монгол” компанийг ерөнхий захирал тэрбээр улс төрд бол шинэ хүн. Харин бизнест бол тэртээ 1990 оноос хөл тавьсан. Кино гаргаж мөнгө олохоос эхэлсэн түүний бизнес өдгөө Монголын хамгийн том уул уурхайн компани болон хамгийн өргөн сүлжээтэй “Корпорайт” зочид буудлаар тэлсэн. Түүнчлэн хувийн зорилго нь улс төрийн ахмад үеийнхний үр хүүхдэд улс төрийн эрх мэдлийг өвлүүлэхгүй гэдэг зорилгоор ХҮН-д элссэн тухайгаа тэрбээр саяхан сэтгүүлч Б.Ганчимэгт хуучилсан байдаг. Тиймээс ч ХҮН-ийг удирдах сонирхол нь шив шинэхэн бус байж таараа. Бизнесмэн хүний тархинд алдаатай тоо явдаггүй гэдгээр бодвол шинэ гишүүний батлах гардах тэр мөчид ХҮН-ийг тэргүүлэх бодлого давхар бичигдсэн байх талтай. Харин түүнийг ХҮН-ий дарга болсноор С.Ганбаатар намаасаа гарах уу. Саяхан л “2017 онд ХҮН Ерөнхийлөгчийн суудлыг авна” хэмээн зарлаж байсан тэрбээр ганцаарчилсан тоглолтоор гаршсан улстөрч багийн тоглолтод хүчин мөхөсддөг гэдгийг өнгөрсөн хоёр сарын турш баталсан. Анхандаа оюуны элитүүдээр улс төрийг өнгөлөхөө амлаж байсан тус нам С.Ганбаатарыг дарга болгосноосоо хойш багагүй бужигнааныг дэгдээсэн. Анхдагчид нь намынхаа тамгыг авч зугтан хоёр Ерөнхий нарийн бичгийн дарга, хоёр даргатай болсон нь үүнийг батална. Харин улсын Дээд шүүх хэн хэнд нь тал өгсөн шийдвэр гаргаагүй тул гуравдагч нэгнийг намын даргаар сонгосон нь Т.Ганболд. Иймд цаашид ХҮН-ий баруун, зүүн магнайг С.Ганбаатар, Т.Ганболд хоёр тэргүүлнэ гэсэн үг. Энэ тохироон дээр нэгдэж ч тэд албан тушаалаа солилцсон нь тодорхой. Нэг ёсны улс төрийн лидер талаасаа С.Ганбаатар ХҮН-ий төлөө зүтгэх бол ерөнхий удирдлага болон санхүү талаас нь Т.Ганболд хариуцах аж. Гэсэн ч ХҮН-ий албан ёсны болоод албан бус нь мэдэгдэхээ байсан Б.Найдалаа тэргүүтний хувьд асуудал хаашаа эргэх бол. Тэд шинэ нам байгуулах уу. Энэ асуултад мэдээж цаг хугацаа хариулт өгнө. Гол нь тэд дотроо учраа олохгүй бол УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй болно. Тиймээс ХҮН-ий бэрхшээл үүгээр дууссан хэрэг биш юм. Харин энэ бол эхлэл. ХҮН-ий дарга асан С.Боргил тэргүүтэй цөөхөн анхдагчид нь С.Ганбаатарт итгэсэн олны дэмжлэгт хэр удаан тал засах вэ гэдгээс үйл явцын өрнөл бас л хамаарна. Товчхондоо, ХҮН-ий асуудал цэгцрэх бус одоо л эхэлж байна. Тэр дундаа баруун, зүүн магнайг тэргүүлэгчид нь хэр удаан эв түнжинтэй явах вэ гэдгээс их зүйл хамаарах нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, улс төр чухал уу, санхүүжилт чухал уу гэдэгт асуултад хэрхэн хариулахаас бүх зүйл хамаарна гэсэн үг л дээ...

    Дэлгэрэнгүй >>

  • 746

    Зам, тээврийн сайд М.Зоригт БНСУ-д ажлын айлчлал хийж байна...


    Монгол сандалтайгаа БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа Зам, тээврийн сайд М.Зоригтыг Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын Ерөнхийлөгч болон бусад төлөөлөгчид хүндэтгэл үзүүлж, оройн зоог барьсан байна. Сайдын БНСУ дахь айлчлалын гол зорилго нь Монгол улс болон БН

    Дэлгэрэнгүй >>

  • 685

    Монгол-Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан эхэллээ


    Өмнөд Солонгос, Монголын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан Сөүл хотод болж байна. Хуралдааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт, БНСУ-ын Гадахд хэргийн дэд сайд Жу Тэ Ёль нар тэргүүлж байгаа юм. БНСУ бол манай

    Дэлгэрэнгүй >>

  • 694

    Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан вагон өнөө өглөөнөөс явж эхэллээ


    Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан вагон өнөө өглөөнөөс явж эхэллээ

    Дэлгэрэнгүй >>

  • 698

    Сайн Малчин хөтөлбөрийн хүрээнд 159,4 сая төгрөгийн зээл олгов.


    сайн малчин хөтөлбөр

    Дэлгэрэнгүй >>

  • 946

    “САЙН МАЛЧИН ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД МАЛЧНЫ ЗЭЭЛИЙН ЖИЛИЙН ХҮҮ 10% БОЛЖ БУУРЛАА


    МУ-ын Засгийн газраас Мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, Мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн экспортыг дэмжих, Малчдын ажиллаж, амьдрах нѳхцѳлийг сайжруулах зорилгоор малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах бодлогоо тодорхойлон хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ.

    Дэлгэрэнгүй >>

  • 922

    “Сайдын цаг” уулзалтад Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцлоо


    “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ямар ажил хийж байгаа талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Сайдын цаг”-аар мэдээллээ

    Дэлгэрэнгүй >>

  • 734

    Тэмээ ер нь яачихсан амьтан бэ


    Тэмээний тухай нэгэн сайхан домог бий. Арванхоёр жилийн тэргүүнд бичигдэхээр нар мандах зүгийг эхлэн харахаар хулганатай өрсөлддөг дөө. Гэтэл адтай хулгана тэмээний арьсанд шигдэж дулаахан өглөөг угтсан атлаа нарны туяаг эхлээд харчихдаг. Тэр даруйдаа “Нар мандлаа” хэмээн хашгирснаар тэмээ арван хоёр жилийг өнгөлөх эрхгүй болж, харин арван хоёр жилийн амьтанд багтсан бүх шинжийг өөртөө үлдээсэн тухай. Хүүхдүүддээ хаяадаа уншиж өгдөг энэ үлгэрийг утгачлан хялбарчилж буулгасан нь жаахан гэмтэй. Гэсэн ч “Тэмээ ер нь яачихсан амьтан бэ” гэсэн элгийн асуулт өнөөдөр инээдийг минь хүргэв. Учир нь, Өмнөговь аймгийн Ардчилсан нам болон Засаг дарга Б.Бадраа 1000 тэмээний уралдаан зохион байгуулахдаа “Ардчилсан намын тэмээчин биш. Ардчилсан намын тэмээ ч биш” гэдэг үндэслэлээр Баянхонгор, Дорноговь аймгийн тэмээнүүдийг уралдаанд оролцуулаагүй юм байх. Арга ядахдаа МАН-ын тэмээчид тэмээтэйгээ аймгийн төв талбайд жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийллээ. Хөөрхий тэмээ гэж. Арванхоёр жилээс тайвандаа, алгуурхандаа хасагдсан байлаа гэхэд намын үнэмлэхээр уралдаанд оролцох эрхээ хасуулж бас болох уу даа. Одоо тэгээд яах юм. Хүүхдүүддээ уншдаг үлгэрээ “Эрт урьтын цагт бус энэ цаг үед Ардчилсан намын тэмээ уралдахаар болжээ. Гэтэл МАН-ын тэмээг оруулахгүй гэснээр хөөрхий тэмээ дахиад л тойргийн гадна үлдэв” гэж нэмж засварлах хэрэг үү. Тэмээ ер нь яачихсан амьтан бэ.

    Дэлгэрэнгүй >>

  • 749

    Сайн хүний ар нь хүртэл сайхан


    “Түлхүүр” кино студиэс “Хэн нэгний хөрөг” гэсэн нэгэн сайхан нэвтрүүлэг хийж байв даа. Амьдралын үнэн, хүний үнэнийг дэлгэн үзүүлэх уг нэвтрүүлгийн нэг баатар болсон Т.Даваасүрэнгийн тухай өдгөө Монголд мэдэхгүй хүн тунчиг ховор болсон. Хээгүй инээж, эгэл үнэнийг өгүүлэх түүний хичээл зүтгэлийн ард тавын таван хүүхэд бий. Үүндээ ихэд баярлаж, бахархан аав хүнийхээ хариуцлагыг ухамсарлан өдөр, шөнөгүй зүтгэж байгаадаа тэрбээр тун чиг баяртай байдгаа илэрхийлсэн. Нэвтрүүлгээс сэтгэлд үлдэж хоцорсон нэг яриаг нь хүргэхэд: -Нэг өдөр бензинийхээ мөнгөнөөс гадна долоохон мянга төгрөг олоод “За яшиг харья даа” гээд бодоод явж байтал сонин зарж байгаа жаахан охин харагдсан юм. Цонхоо онгойлгоод “Юу хийж байгаа юм бэ. Хариач чи” гэхэд “Аав, намайг сониноо зарж дуусгахгүй очвол зодно” гэдэг юм байна. “Юу гэсэн үг вэ, тийм жаахан амьтныг”. Тэгээд “Бүгдийг нь авчихвал чи харих юмуу” гэсэн чинь “Харина” л гэнэ. Тэгэхээр нь бодлоо “За, долоон мянган төгрөгтэй харьсан ч, хариагүй ч яадаг юм” гэж бодоод “Май ахын дүү, энэ 4400 төгрөг” гэхэд гүйж ирээл “Баярлалаа, ахаа” гээд сониноо өглөө. Тэгээд “Суу ахын дүү” гэсэн чинь “Би таксидахгүй ээ” гэнэ. Намайг эргээд сонин авсан мөнгөөрөө таксидуулах нь гэж бодсон юм байлгүй. Тэгээд нэг их хөөрхөн цэмбийгээд суусан. Хөөрхий минь таксинд сууж үзээгүй байх л даа. Тэгээд хүргэж өгсөн чинь тэр хол, дээшээ ганцаараа. Тийм жижигхэн нүд, тэр жижигхэн зүрх ямар их айдаг бол оо. Аймар. Одоо ч надад тэр хүүхдийн “Баярлалаа” гэсэн дуу чихэнд сонсогддог. Намайг далд орон ортол араас нь харсан гэдэгт би итгэдэг. Тэрбээр ийн ярихдаа нулимс цийлэгнүүлж, хоолой нь цангирч байлаа. Амьдралын төлөө зүтгэж, өдөр шөнөгүй чөлөө завгүй тэмцэх эр хүний хоолойг огт танихгүй жаахан охины хатуу, хөтүү амьдралд нялхарч, хайрлаж, нүдээ чийгтүүлнэ гэхэд нэг л итгэмгүй. Ийм л нинжин сэтгэлээр эд хөрөнгө хийж явсан түүнийг өнөөдөр тавын таван жаахан хүүхэд нь өдөр шөнөгүй хүлээж байгаа. Аавыг нь бурхан дэргэдээ шадарлуулж, сайхан сэтгэлээр нь гоёх гээд авч явсныг тэд хараахан ойлгож чадахгүй байгаа нь лавтай. Амьдралаас ийм сайхан хүмүүсийг эртийн эрт аваад явчихдаг нь харамсмаар. Гэсэн ч түүний буян үр хүүхдэд нь эргэн ирж буй сайхан мэдээ та биднийг баярлуулах нь гарцаагүй. “Шинэ толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон талийгаачийн ард үлдсэн эхнэр, таван хүүхдэд нь дөрөвдүгээр сард ашиглалтад орох байрнаасаа хоёр өрөө байр өгөхөөр болж. “Болно доо, болно. Бүх юм сайхан болно” хэмээн хиргүй, хээгүй сайхнаар инээмсэглэх түүний мөрөөдөл ийн биеллээ. Сайн хүний үргэлжлэл болсон охид нь аавыгаа эрж хайх нулимсан дундаас ийм сайхан мэдээ сонссон нь харамсалтай ч гэсэн “Сайн хүний ар нь хүртэл сайхан” гэсэн ерөөл бэлгийг бодож амьдралд нь сайн сайхныг хүсье.

    Дэлгэрэнгүй >>