• 1332

    Монголын улстөрчдийн хагацал, нөхөрлөлд 24 цаг ч ихдэнэ


    Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба Авлигатай тэмцэх газарт баригдсан даруйдаа “Найздаа зээлсэн мөнгөө авч байхад минь гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчиллаа. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалаа өгч шалгуулна” гэдэг захидлыг бичсэн.

    Дэлгэрэнгүй >>

  • 1441

    ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГИЙН ӨР ӨСЛӨӨ


    Шөнө дунд хүртэл үргэлжилсэн УИХ-ын чуулганы үр дүн нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албандаа үлдсэн явдал. Төрийн байгуулалтын байнгын хорооны “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжихгүй” гэсэн шийдвэр дээр санал хурааж, 57.5 хувийн саналаар түүнийг авч үлдсэн. Энэ нь шийдлийн Засгийн газрын хувьд яах аргагүй эерэг үр дүн. Ардчилсан намын хувьд ч адилхан. УИХ-ын 2016 оны сонгуульд Засгийн газраа бүтэн авч үлдэх боломжтой боллоо гэдэг утгаар нь тооцвол шүү дээ.

    Дэлгэрэнгүй >>


  • 1672

    ЕРӨНХИЙЛӨГЧ ИРЛЭЭ. ЕРӨНХИЙ САЙДЫГ ЯАХ ВЭ


    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн холбооны улсын Давос хотноо болсон

    Дэлгэрэнгүй >>

  • 1597

    З.ЭНХБОЛДЫГ "БАРИЛГАЧИН" БОЛСОНД НЬ ТАЛАРХАЯ


    УИХ-ын Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт “Ардчилсан намын дарга маань Байшин зардаг барилгачин...” гэж ирээд шүлэглэж. Шүлэг нь хатуу ч унших уянга нь бас ч гэж давгүй ээ. Гэхдээ энд түүний шүлэг энд гол сэдэв биш. Харин “Байшин зардаг барилгачин” гэдэгт нь ач холбогдол өгөв.

    Дэлгэрэнгүй >>

  • 1458

    Р.АМАРЖАРГАЛ ЗАСГИЙН ГАЗРЫГ "МЭХЛЭВ" ҮҮ


    УИХ-ын гишүүн Г.Уянга Засгийн газрыг огцруулах албан бичгээ өргөн барилаа. Тэрбээр эл бичигтэй сүүлийн хагас жил орчмын турш зууралдаж буй бөгөөд олон нийтэд ч, улстөрчдөд ч хүлээлт үүсгээд байсан юм. Харин энэ удаад 15 гишүүнийхээ гарын үсгийг 20 болгож чадснаар Засгийн газрыг огцруулах санаархалдаа нэг алхам ойртсон гэж болно. Учир нь, хуулиандаа гүйцэтгэх засаглалыг огцруулахын тулд 20 буюу түүнээс дээш гишүүдийн гарын үсгийг нэгтгэсэн байх ёстой байдаг. Эл бичгээс нь харахад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр, Д.Дашдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр. Д.Сарангэрэл, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, О.Баасанхүү, Су.Батболд болон Г.Уянга гэсэн 20 гишүүн гарын үсэг зурсан байх.

    Дэлгэрэнгүй >>

  • 1394

    БИЗНЕСМЭНҮҮД С.ГАНБААТАРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭНД БУУЖ ӨГЛӨӨ


    Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус Их хурал өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрлөө. Гүн ягаан өнгийг имиж хийж, Халх голд чөлөөт бүс байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэж, чамгүй улс төр хийсэн тус намын шинэ даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар сонгогдлоо.

    Дэлгэрэнгүй >>

  • 1352

    Монголбанк эерэг хандлагыг “хөгжөөв”


    2016 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр. Энэ өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 12 хувь болгох шийдвэр гаргалаа. Тэгвэл энэ шийдвэртэй холбогдуулан 2015 оны нэгдүгээр сарыг нэгэн санацгаая.

    Дэлгэрэнгүй >>

  • 2105

    НАМУУД ЯАГААД НАМИНЧЛАЛААС ТАТГАЛЗАНА ВЭ


    Улс төр урлаг хоёрын хооронд нэг их ялгаа байхгүй. Аль аль нь олон нийтийн санаа бодлыг эргүүлэх, уяруулах, хүлээн зөвшөөрүүлэх үндсэн зорилготой. Уран бүтээлчид “Бусдад таалагдахын тулд уран бүтээл тууриваагүй” хэмээн хачирхах ч үндсэн хэрэгтээ тэд иргэн та бидний халааснаас гарсан мөнгөөр амьдардаг. Улстөрчид ч мөн адил.

    Дэлгэрэнгүй >>

  • 2060

    Эх орноо эгэл ард, эд баялаг, ирээдүй хойчтой нь багтаасан улстөрч билээ, би


    Жүжиг, киноны сайн зохиол хайсан найруулагчийн зовлон шиг энэлэн шаналал цаана чинь алга аа. Уран бүтээл хийх хүсэл мөрөөдөл байгаа байтал сэдлийг нь төрүүлж, сэтгэлийг нь баясгах зохиол олдохгүй зовоож байна гэнэ. Иргэдийн санхүүгийн хямрал зохиолчдын тархинд ийм хурцаар нөлөөлнө гэж хэн мэдлээ дээ. Тийм ээ, найруулагч аа.

    Дэлгэрэнгүй >>