• 3725

    Цэргийн үүрэгтний бүртгэл өнөөдөр дуусна


    Нийслэлийн Засаг даргын А/1025 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд 2015 оны 01 дүгээр сарын 05-наас эхлэн цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл өнөөдөр дуусна.

    Дэлгэрэнгүй >>

  • 2656

    Ц,ЭЛБЭГДОРЖ: ЧЕХИЙГ БИД ГУРАВДАГЧ ХӨРШӨӨ ГЭЖ ҮЗДЭГ


    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан нар албан ёсны хэлэлцээ хийж , дараа нь хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Бүгд найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан: Эрхэмсэг ноёд хатагтай нар аа, бидний хооронд маш сонирхолтой яриа өрнөлөө. 1970-аад оны үед хуучин Чехсловак улс бол ЗХУ-ын дараа орохуйц Монголын хамгийн дотнын түнш байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Энэ байдал харин одоо давтагдах боломжгүй байх. Учир нь Хятадыг Монголын зах зээлээс түрэн гаргаж бид хараахан чадахгүй. Бид уулзалтын явцад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх асуудлыг ярилаа. Монголын эдийн засагт хамгийн өргөн боломжтой байгаа нь уул уурхайн салбар. Монголд өнөөдрийн байдлаар Чехийн 80 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаа. Бид сая мөн Монголд үйл ажиллагаа явуулах сонирхолтой 40 орчим компанийн нэрийг өглөө.

    Дэлгэрэнгүй >>

  • 5733

    Эерэг сэтгэгдлээр Б.Амарсайханыгаа магтая


    Жүжигчин бүр холливудыг мөрөөддөг. Гэхдээ энэ мөрөөдлийг биелүүлэх нь хялбар биш. Тэр дундаа өнөөдрийг хүртэл Монголын жүжигчид мөрөөдсөөр л байгаа. Тиймээс жүжигчин бүрийн мөрөөдөлд ерөөл өргөе. Мөн тэдний дундаас өнөөдрийн байдлаар цор ганцаараа мөрөөдлийнхөө эзэн нь болж, холливудад дүр бүтээж чадсан Б.Амарсайхандаа баяр хүргэе. “Бодлын хулгайч”, “Боолын гэрээ”, “Тавилан” зэрэг дэлгэцийн уран бүтээлээрээ тэрбээр аль хэдийнэ Монголын ард түмний хайртай уран бүтээлч болчихсон. Халуун залуу нас, омголон тэрслүү эр зориг, үл үгүйсгэгдэх ур чадвар... Цаана аа л “Би өөр хүн шүү” хэмээн өөрийгөө илэрхийлэх түүний дүрийн сонголт, жүжиглэлт, хувь хүнийх нь мөн чанар монголын үзэгчдэд хачин сонин байж ирсэн. Тиймээс ч энэ бүх давуу талаараа тэрбээр Монголынхоо кино жүжигчдээс анхлан холливудад гарч чадлаа.

    Дэлгэрэнгүй >>

  • 5213

    Төрийн албанаас хэмнэх 10 тэрбумаар юу хийж болох вэ


    Төрийн албанаас хэмнэх 10 тэрбумаар юу хийж болох вэ Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтэц тодорхой боллоо. Сонсох нь ээ, унших нь ээ хэтэрхий нүсэр бүтэц. Яамдын тоо нь 15 бол 19 сайдтай байхыг УИХ-ын чуулганаас өчигдөр баталлаа. Иймд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ бүтцээр шинэ Засгийн газраа бүрдүүлнэ гэсэн үг. Хэрэв МАН өнөөдөр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан бол асуудлыг сөргүүлэн өөрсдийн тайлбарыг бэлтгэж суугаа

    Дэлгэрэнгүй >>

  • 5117

    Гоомой сонголт...


    Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг хоёр Ерөнхий сайдад нэр дэвшээд Ч.Сайханбилэг нь намынхаа ҮЗХ-ны хуралд ялалт байгуулжээ. Нуруулаг, царайлаг Ерөнхий сайдтай болох нь гээд хөөрч дэвэлзэх охид бүсгүйчүүд олон. Нуруулаг нь ч үнэн, царайлаг нь ч үнэн. Хэрэв Ерөнхий сайдын шалгуур ийм байдаг бол ч манай Сайханаа ногоон гэрлээр ээ...

    Дэлгэрэнгүй >>

  • 4536

    Амь мултрах алтан боломж


    Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорлоо. Хүн нь л Н.Алтанхуяг болохоос биш огцорлоо л гэдэг, томилогдлоо л гэдэг байдаг л нэг албан тушаал. Өчүүхэн би гэхэд сэтгүүлчээр ажилласан хугацаандаа энэ “Алиа Данзан”-тай нийлүүлээд есөн Ерөнхий сайд огцрохыг үзсэн байх юм. Тэгэхээр надаас цаадах нь юу үзсэн нь тодорхой. Ардчилсан хувьсгал ялсан эхний жилүүдэд Ерөнхий сайд огцрох нь үнэхээр гайхалтай сонин үзэгдэл байсаан, хүлээнэ зөвшөөрнө.

    Дэлгэрэнгүй >>

  • 5197

    Лидергүй Ардчилсан нам лойдор төрүүлнэ


    Ардын нам бус Ард­чилсан нам Засгийн газраа огцруулчихлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын Тө­рийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гаргасан санамсаргүй ал­даа бүхэлдээ Н.Алтанхуягийн Зас­гийн газрыг огцруулах асуудлыг мордохын хазгай гэгч байдалд оруулчихав. Суурилуулаад сар гаруй хуга­цаа өнгөрч буй санал өгөх хоёр кнопны учрыг өнөөдрийг хүртэл олж чадахгүй яваа түүнд хууль батлах эрх өгсөн нь харамсалтай хэрэг.

    Дэлгэрэнгүй >>

  • 5809

    Х.БААСАНСҮРЭН: Хүмүүс бид аз жаргалын тухай бодолдоо төөрчихөөд байна


    Бидний зорилго муу үйл хийхэд бус эцсийн дүндээ зүрх сэтгэл дандаа сайн, сайхан руу тэмүүлдэг гэдэгтэй маргах аргагүй. www.youtube.com-д Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэнгийн яруу найрагч Ц.Бавуудорж, хөгжмийн зохиолч Д.Наранмандах нарын бүтээл болох “Нандин цэнхэр тэнгэр” дууг дуулсныг байршуулж, тэрхүү бичлэг олны талархлыг хүлээж буй нь дээрх дүгнэлттэй холбоотой байж болох юм. Иймд улс төрийн эгзэгтэй үе хэдий ч уншигчдад чухлыг нь гэж итгэсэндээ түүнийг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

    Дэлгэрэнгүй >>

  • 4688

    Сайхан сэтгэлээр “хуурах” нь...


    Нэг зуун хорин мянга хүрэхгүй хүн амтай жижигхээн тосгон байх юм. Манайхаар бол сум юмуу даа. Гэхдээ Монголд биш Америкт л даа. Далайн эрэг дээр орших тэр жижигхэн суурингийн иргэд бүгд бие биенээ танина. Тэнд аж төрөн суудаг айл бүхэн хөршийнхөө амьдралыг гэрийнхээ хөргөгчинд юу байгаагийн адил нэгд нэгэнгүй мэднэ. Хүүхдүүд нь өсч том болоод насанд хүрэхээрээ хот хүрээ рүү сургууль соёлд ороод арилж өгнө.

    Дэлгэрэнгүй >>

  • 4327

    Удвал “тагнуул” барив


    Улсын хэмжээнд олон тагнуулыг илрүүлж, баривчлах ажиллагаа үргэлжилсээр байна. Улс эх оронд ноцтой хохирол учруулж, Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн тагнуулуудыг хайр найргүй байцааж, шөнө дөлөөр саатуулж, улмаар олон нийтэд зарлан жигшүүлэх ажиллагаа тун амжилттай явагдаж байна. АТГ-т байцаагдаж баригдсан бол авлигач , Эрүүгийн цагдаагийн газарт дуудагдсан бол эрүүгийн гэмт хэрэгтэн болдог болохоор ТЕГ- т байцаагдсан нөхдүүд яах аргагүй тагнуулууд байж таарна.

    Дэлгэрэнгүй >>