Боловсрол судлал шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр мүүний шашинтай холбоотой эсэх асуудлаар өөрийн биеэр тайлбар хийлээ.Тэрбээр “Миний нэр Баавгайн Насанбаяр, ургийн овог Наран-Очир, яагаад ургийн овгоо онцолж байна вэ гэхээр манай аав авга ахынхаа хамт Завханы Яруугийн хүрээ хийдэд шавилж сууж байгаад 1939 оны нэгдүгээр сард хэлмэгдсэн. Тиймээс авга ахынхаа нэрээр ургийн овгоо нэрлэсэн байдаг. Өнгөрсөн гурван жилийн хугацааны үйл явдлыг харахад үнэхээр хэлмэгдүүлэлт яаж болдог, яаж олон нийтэд буруу ойлголт төрүүлээд тэр зүйл дээрээ тоглолт яаж хийж болдог вэ гэдгийг өөрийнхөө бие болоод ажил амьдрал, гэр бүлийнхээ хүрээнд мэдэрч ойлголоо. Нэгдүгээрт, Монгол Улсын боловсролын салбарт ямар нэгэн шашны нөлөө ороогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хоёрдугаарт, энэ салбарт шууд холбоотой хамаатай хүмүүс нь бол нэг сая хүн байдаг. Цэцэрлэг сургуулийн багш нарын өдөр тутамд зааж байгаа хичээл нь бодитой үйл явдалтай ямар нэгэн гадны шашин нөлөө ороогүй гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.Б.Насанбаяраас сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.
Дэлгэрэнгүй >>