Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ”ХК “Улаанбаатар–Пусан” чиглэлийн шууд нислэгээ нээлээ

2017-06-22 16:31:57

Далайд гарцгүй Монгол орны хувьд агаарын тээврийн салбар нь стратегийн чухал салбарт тооцогддог. Энэ салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компаний түүхийн хуудсанд тодоор бичигдэх нэгэн чухал үйл явдал өнөөдөр болж байна. Тодруулбал БНСУ-ын 2 дахь том хот болох Пусан хотыг чиглэсэн шууд нислэгийн нээлтээ хийн анхны зорчигчидоо тээвэрлэх гэж байна. Энэ чиглэл нээгдсэнээр 2 улсын иргэд харилцан зорчиход нэн таатай нөхцөл бүрдэхээс гадна зөвхөн иргэдхарилцанзорчихоор хязгаарлагдахгүй  худалдаа наймаа, аялал жуулчлал, эрүүлмэнд, боловсролын салбар цаашлаад БНСУ-ынөмнөдхэсэгтэйхарилцаа, хамтынажиллагааэрчимтэйхөгжихтаатайнөхцөлбүрдэнэ гэж албаны хүмүүс үзэж байна.

Зорчигчидоо зорьсон газарт нь  аюулгүй найдвартай хүргэхээр  МУ-ын Гавьяат нисгэгч Дамбаравжаагийн Оюунболд тэргүүтэй нисэх бүрэлдэхүүнтэй Боинг 737-700 агаарын хөлөг өнөөдөр өглөө 06:05 цагт Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудлаас Пусан хотыг чиглэн хөөрч Кимхае ОУ –ын Нисэх онгоцны буудалд амжилттай буулаа. Анхны аялалд “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй албаны хүмүүс болон БОНХЯ, МАЖХолбоо болон хоёр улсын хооронд  аялал жуулчлалын бизнес эрхлэгчид дагалдан явсан байна.  “МИАТ” ХКПусаныаялалжуулчлалынкорпорацитайхамтынажиллагааныгэрээүзэглэлээ. Өнөөдрөөсэхлэн МИАТ-ийн Боинг агаарын хөлгүүд 7 хоногт 2 өдөр буюу Пүрэв, Ням гарагуудад  уг чиглэлд шууд нислэг үйлдэх юм .

Өнөөдрийн байдлаар “МИАТ” компани Боинг үйлдвэрийн 6 агаарын хөлөгтэйгээр Бээжин, Сөүл, Токио, Хонгконг, Москва, Берлин, Франкфурт, гэсэн ОУ-ын 7 чиглэлд шууд нислэг үйлдэж байсан бол өнөөдрөөс эхлэн ийнхүү БНСУ-ын 2 дахь том хот болох Пусан хот руу шууд нислэгтэй болж байна.

 

“МИАТ” компанийтухайд2016 онд 1667 удаагийнаялалаар 14580 цагийннислэгүйлдэн 492000 гаруй зорчигчтээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх 2015 онтой харьцуулбал зорчигч тээвэрлэлт 6.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Компани өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд олон ажил хийж байна. Тухайлбал: Зорчигч, үйлчлүүлэгчдэд хандсан үйлчилгээг цогцоор сайжруулахаар 2017 оныг “Үйлчилгээний чанар, стандартын жил” болгон зарлаж, энэ хүрээнд 5 дугаар сараас эхлэн бүх чиглэлд хоолны цэс шинэчлэгдэн бизнес ангилалд 2 сар тутамд, энгийн ангилалд 3 сар тутам шинэ хоолны цэсээр үйлчилж эхлээд байна. Нислэгийн зайнаас хамаарч зорчигчдыг ая тухтай, сэтгэл хангалуун аялуулахын тулд нэмэлт, шинэ бүтээгдэхүүнийг нислэгийн үеийн катерингийн үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн байна. Мөнарилжааныбанкуудтайхамтран нислэгийн тасалбарыг цалингийн болон бусад төрлийн  зээлээр борлуулах ажил 7р сард багтан хэрэгжинэ.

Одоогийн байдлаар нислэгийн сүлжээндээ хязгаарлагдан зөвхөн нэг цэгээс нөгөө цэг рүү шууд нислэг үйлдэж байгаа бол цаашид гадны агаарын тээврийн компанитай  аялалын дугаар хамтран эзэмшиж нислэгийн сүлжээгээ өргөтгөхөөр ажиллаж байна. Үр дүнд нь зорчигчид МИАТ компаний ОМ гэсэн бүртгэлийн дугаараар Хонгконгоор дамжин цаашаа Австралийн 4 хот, Энэтхэгийн Шинэ Дели ,Сингапур зэрэг чиглэлүүд зорчих боломж бүрдэх юм.

Ингэснээр зорчигч санхүүгийн хувьд бага зардлаар олон сонголттой тарифаар үйлчлүүлэх боломж нээгдэнэ. Энэ үйл ажиллагаатай холбогдуулан технологийн шинэчлэл хийгдэх бөгөөд Amadeus компанитай хамтарсан төсөл хэрэгжүүлж дэлхийн 135 агаарын тээвэрлэгч компани зорчигч үйлчилгээндээ ашигладаг програмыг монголын хөрсөнд нутагшуулхаар зорьж байна.

 

Өнгөрсөн  онд улс орны эдийн засгийн өсөлт буурсан амаргүй цаг үе байсан ч МИАТ компаний хувьд ашиг орлого эерэг үзүүлэлттэй гарч Төрийн өмчит компани ашигтай ажилллаж болдог гэдгийг 2 дахь жилдээ харуулж чадсан. Тодруулбал 2016 онд 6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан явдал бол хамт олны хичээл зүтгэл гэдгийг  үр дүн гэдгийг компаний удирдлага энэ үеэр онцолж байлаа.

Та дэлгэр зуныг хэрхэн өнгөрүүлж аль улс хот руу аялаж амрах талаараа хараахан төлөвлөгөөгөө гаргаж амжаагүй бол МИАТ компаний ОУ-ын 8 чиглэлд үйлдэж байгаа  шууд нислэгийн аялалаас сонголтоо хийх боломжтой. Мөн   дэлхийн өнцөг булан бүрээс МИАТ н нислэгийн чиглэл тасалбарын үнэ тариф нислэгтэй холбоотой мэдээллийг 333-999 дугаарын лавлах утаснаас 24 цагийн турш авах боломжтой . 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Нарантуяа      ip : 173.254.216.66 2017-06-22 23:29:19
Улс төрийг багаасаа сонирхдог байсан, гэхдээ яг дунд нь орж яваагүй. Нэг л юм ойлгосон, ардын намынхан ядаж хүрдээ мэддэг хүмүүс бдаг юм бна

Судвэрдэнэ      ip : 193.15.16.4 2017-06-22 22:52:55
Женко баттулгыг чуулган дээр ажил хэрэгч байдлаар ганц ч асуулт асууж, үг хэлж байсныг санахгүй юм

Эрдэнэбаатар      ip : 173.254.216.66 2017-06-22 21:50:51
Баттулгад улс төрийн туршлага биш хар ПР, Монголчуудыг талцуулах туршлага бол арвин шүү

Солонго      ip : 199.249.223.64 2017-06-22 21:17:30
Боловсрол юу ч биш гэж Женког хуцахыг сонссон бидний ирээдүй яах вэ? Баахан хар ажилчин, боловсролгүй архичин бэлдэх гээд байгаа юм уу? Боловсролгүй байх чинь бахархал юмуу гэж Женкогоос асуууя!

Нарантуяа      ip : 78.109.23.1 2017-06-22 20:40:31
Арай ч дээ улсынхаа ерөнхийлөгчөөр ядаж Улс төр, Эдийн засаг мэддэг хүнийг сонгоё. Женко ерөнхийлөгч болох дуртай юм бол тэр Жүдо бөхийн холбооныхоо л ерөнхийлөгчийг хийгээд яв л даа

Нарантуяа      ip : 163.172.212.115 2017-06-22 20:13:58
Баттулгыг урагшаа хятадруу явуулж хятадын хөгжлийг гацаая ганц чаддаг юм нь биздээ

Нарантуяа      ip : 93.115.95.216 2017-06-22 19:35:20
Баттулгыг урагшаа хятадруу явуулж хятадын хөгжлийг гацаая ганц чаддаг юм нь биздээ





(0/800)