Д.Амарбаясгалан уу, 60 тэрбум уу, Татварын нэмэлт үү. Эсвэл...

2017-07-20 20:17:05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээсэн нь “Д.Амарбаясгалангаар удирдуулсан штабаас болсон” гэх өнгө аястай хэвлэлийн хурлыг Нийслэлийн МАН-ын дэд дарга М.Ганбаатар тэргүүтэй нийслэлийн намын хэсэг гишүүд хийлгэв. Тэд Д.Амарбаясгалан өөрөө огцрох ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн сэтгүүлчийн “60 тэрбумын асуудалд холбогдсон Ц.Сундуйг мөн огцруулах хүсэлт тавих уу” гэх асуултад “Эхлээд хариуцлага алдсан намын удирдлагуудад, дараа нь хариуцлага алдсан шат шатны байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцно” гэх хариултыг өгсөн нь захиалагчаа барьж өгсөн гэлтэй үйлдэл болов.

Ер нь МАН-ын ялагдлын шалтгаан нь юу байв. Том жижиггүй өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа ч хамгийн их оноо цуглуулах шалтгаанд 60 тэрбумын бичлэг гэх олны үг ортой бололтой. Дээр нь нэмээд энэ Засгийн газрын томилгооноос аваад өнөөдрийг хүртэлх 1 жилийн хугацаан дахь үйл ажиллагаанд сонгогчдын тавьсан дүн гэж хэлж болох юм. Яаран сандран нэмсэн 7 төрлийн татвар тэр дундаа приусны татвар нэмсэн, тэтгэврийн нас уртасгасан гэдэг бол ард түмнээс “салаавч” авах том шалтгаанууд гэвэл санал нийлэхгүй хүн цөөн байх.  Түүнчлэн нэр дэвшигчийн гарал үүсэл, дээшээ доошоо өнгөгүй уйтгартай нэгэн хэвийн, эв хавгүй имиж бүрдүүлэлт, трэнд болтлоо балбуулсан аядуу зөөлөн зан гэх бөөрөнхий байдал, намаа ялуулчихаад Засгийн газрынхаа тэргүүн болоогүй, “газрын наймаачин” гэх олон жилийн настай, овог болтлоо хоногшсон тодотгол  зэрэг нь Женкод тахим өгөх байдал руу түлхэж оруулсан гэхэд болохоор.

Дээр нь нэмээд УИХ-ын дарга, 1 дүгээр зэргийн хамгаалалттай орон гэр, ажил өрөөнөөсөө удаа дараа бичлэгүүдээ алдсан явдал нь нэрмээс болсон гэж харагдахаар.

Эцсийн дүндээ мэргэжлийн нэртэй “мулгуу” Засгийн газрын тэргүүн нь Сонгуулийн төв штабыг нь удирдсан гэдгийг өчнөөн жил улс төрд явчаад “бууны нохой”-ноос хэтрэхгүй яваа нийслэлийн МАН-ын дэд дарга М.Ганбаатар мэдэхгүй байна гэж үгүй. Тиймээс өрсөж, галын чигийг өөрчлөх гэж бас нэг “мангуу” үйлдлүүдийн эхлэлийг тавиулсан унхиагүй ноёны захиалга гэж тодоор уншигдаж байна. Асуудал нь Д.Амарбаясгаландаа бус туг тахиж, гал өрдөж, дундаас нь амьд үлдэх гэсэн 60 тэрбум, 7 төрлийн татвар, гарал үүсэлтэйгээ живж байгаа хэсэг бүлгийн арьс хамгаалах төлөвлөгөөний нээлт нь болж. Юутай ч МАН дахь алааныг ажигласан шигээ зугаатай зусах нь байна та минь.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Oyun      ip : 202.70.46.234 2017-07-21 19:21:29
2016 onii songuuliar olonhi bolood hamgiin tvrvvnd hiih ajil ni offsheriin asuudal gej ard tvmen hvssen.Getel vvniig hench yarisangvi daarin deer daws gegcheer tatwar nemj tetgewriin nasiig nemegdvvlsen ni yostoi mordohiin hazgai gegch bolson baih.namiin gishvvdee hen ni hen we gedgiig ch medehgvi arai l bna daa

Tamiraa      ip : 27.123.214.118 2017-07-20 22:18:15
Ganbaatar odoo bolih heregei! Uurt n hariutslaga tootsoh heregtei! Amarbayasgalan bol ajilaa sain hiisen! Ene 60 terbumii. Zavaan asuudal gargaagui bol haa haanaa shudraga songuuli boloh bsiin

Муу л байна      ip : 202.9.43.154 2017-07-20 20:38:47
Сонгуулиар Амарбаясгалан хэвлэлийн гэрээ хийсэн. Түүнийхээ өрийг нэхэж байгаа юм. Амараа чи 60 тэрбум хуурамч гэж хуцаа биз дээ





(0/800)