МАН-ын намрын улс төр

2017-08-01 11:01:50

Ерөнхийлөгчийн сонгуулийн энэ үр дүнг сэтгэл догдлон, эрх ашгаа баталгаажуулах гэж яаран хүлээж байсан мэт цор цор гэлцэх МАН-ын дотоод улс төр олон нийтэд таатай харагдаагүй нь мэдээж. МАН-ын даргын албан тушаалаа хүлээлгэн өгөхөө Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын мэдээтэй хамтад нь Удирдах зөвлөлийнхөө хурал дээр дуулгасан тухайгаа УИХ-ын дарга М.Энхболд сошиалаар ил тод мэдээлсээр байхад есдүгээр сард болох намынхаа их хурлаас урьтан сум нисгэж эхэлсний дээрх учир шалтгааныг тааварлахад нэг их ухаан зарах шаардлагагүй нь хошин шогийн үзүүлбэр агуулга, утга санааны давхцлаас гарч чадахгүй байгаатай агаар нэгэн харагдана. Гэсэн ч цаашид МАН-ыг хэний фракц, хэний бүлэглэл удирдах вэ гэдгээс Монгол Улсын хувь заяа хамаарах учраас бичихгүй байхын аргагүй. Төрийн шийдвэр түмэн олны амьдралтай нягт холбогддог жижигхэн Монгол Улсын том эрх ашиг гэдэг утгаар нь харвал шүү дээ. Тиймээс ч өдгөө хотын буюу УИХ-ын дарга М.Энхболдын фракцыг улс төрийн тавцангаас явуулах, цаашлаад хариуцлага тооцож, тодорхой нэр бүхий лидерүүдэд нь ял өгөх явуулга ч хүчтэй яригдаж эхэллээ. Үүнд Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн зорилго хамт бичигдэх бөгөөд МАН-ын шинэ дарга түүнтэй тодорхой цаг хугацаанд хамтран ажиллахыг үгүйсгэх аргагүй юм. Өөрөөр хэлбэл, МАН-д дөрвөн тулгуурт, хоёр зорилгот бүлэглэл бий болоод удсан нь нууц биш гэж болно.

Үүнд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Шадар сайд У.Хүрэлсүхийн фракц бичигдэнэ. Үүн дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хийгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нарын нэгтгэдэг нэн шинэ бөгөөд нэн хүчтэй бүлгийг нэмбэл дөрвөн тулгуурт болж байгаа хэрэг. Харин сонирхол нь хоёр зорилгод багцлагдана. Үүнийг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Ерөнхий сайд асан Сү.Батболд, Шадар сайд У.Хүрэлсүх гэсэн хоёр тал хэмээн тайлбарлахад буруу зүйл үгүй. Гэхдээ УИХ-ын дарга М.Энхболдын хувьд улс төрөөс, тэр дундаа МАН-аас хялбархан шахагдах лидер биш гэдгийг тэд хэр хувиар тооцоолж байгааг мэдэх аргагүй юм. Тэр дундаа, 2007 оны намар болсон намынхаа Их хурлын индрээс нэр бүхий лидерүүдийн явуулгаар МАН-ын даргын суудлаасаа бууж, Ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй шахалтын дараа түүний эргэж ирсэн түүхийг бодох хэрэгтэй. Ерөнхий сайд асан С.Баярын удирдлагад зангидагдсан Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын фракц энэ үед ялалтын дууг аялсан ч эцсийн бүлэгт 2012 оны УИХ-ын сонгуулийн ялагдлаас улбаалан тэд байр сууриа М.Энхболдолд алдсан. Ингэхдээ намаа ор мөргүй орхиж хилийн чинадад руу аялах, сурахыг эрхэм болгосон ч зөвхөн У.Хүрэлсүхийн тухайд гэхэд хамтарсан Засгийн газар байгуулах сургаар Шадар сайдын албан тушаалд эргэн ирж байсан нь саяхан. 2014-2015 оны хооронд өрнөсөн энэ үйл явдлаар түүний фракц бүхэлдээ Шадар сайдын харьяаны агентлагт ажилд орж, удирдсан. Энэ тухай бичихийн учир нь гавьяа хийгээд шагнал ярих боломж М.Энхболдод олдвол тэр бүхнийг хүүрнэн өгүүлэх эрх бий гэсэн үг. Дээр нь, УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах хүртэл санхүүжилтгүй болтлоо ядарсан намаа тэрбээр хөл дээр нь зогсоож, чирж, үүрч явсан гавьяатай. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал түүнд энэ бүхнийг өгүүлэх эрх өгөх ч, МАН-ын даргын албаа хамгаалах үүрэг олгохгүй нь ойлгомжтой.

Харин, энд өрсөлдөгч бүлэг­лэлийн уур бухимдлыг хүргэсэн нэг том шалтгаан нь “М.Энхболд УИХ-ын даргын албаа өгөхгүй нь” гэдэг хардлага. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох засаглалыг гартаа авах сонирхол нь тэднийг ийн бухимдуулсан байх талтай. Нөгөө талаас Ерөнхий сайд асан Сү.Батболд УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнгээс шалтгаалан тухайн оны долдугаар сарын 24-нд МАН-ын даргын албаа хүлээлгэн өгсөн байдаг аж. Сү.Батболд, У.Хүрэлсүхийн хувьд МАН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шахаж гаргасан, МАХН гэсэн хуучин нэрийг нь шинэчилж, МАН болгосон зэрэг гавьяаг өөрсөддөө наадаг улстөрчид. Харин тэр бүхний үр дүн хэрхэн гарсан бэ гэдгийн тухайд хэцүү. УИХ-ын сонгуульд ялагдал хү­лээж байснаас нь үзэхэд шүү дээ.

Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэ­батын тухайд НАМЗХ-ны хагар­лаас үүссэн шинэ фрак­цийг тэргүүлдэг. Гэхдээ ганцаа­раа биш. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хамт өөрс­дийн шинэ бүлгийг бий болгосон бөгөөд МАН дахь санхүүгийн боломжтой олон арван залуусыг эгнээндээ нэгтгэсэн гэдгээрээ онцлог. Тэдний хувьд МАН-ын дарга М.Энхболдын фракцид нэгдэхээс илүүтэй бие даасан байдлыг чухалчилж буй. Тиймээс ч НАМЗХ-ны нэгэн үеийнхний хагарал ирж яваа цагийн дууг дуулж, өнөөдрийн байгаа фракцаас ч илүү том бүлэглэлийн эхлэл болох боломжтой юм. Түүнийгээ ч харуулж, Ж.Эрдэнэбатын Засгийн газарт нөлөө бүхий албан тушаалыг хаших болсон.

Ямартай ч, ирэх намраас эхлэн МАН-д намын дарга, цаашлаад УИХ-ын даргыг солих улс төр идэвхжинэ. Гэхдээ үүнээсээ урьтаж, өөр хоорондын ааш авир, улстөрчийн эрх ашигт тулгуурласан жижиг улс төр хийх замаар өөрсдийгөө олон түмэнд таагүй харагдуулж мэдэхээр байгаа нь өнгөрсөн долоо хоногийн турш өрнөсөн үйл явдлаас харагдлаа. Дор бүрнээ, иргэн тэмцэгч тодруулж, ээлж дараалан хариуцлага тооцох улстөрчдийн нэрсийг зарлах замаар хэн бүхэнд тодорхой байгаа дотоод зөрчлөө илчилж орхив. Иймд намрын улс төрд бэлдэж байгаа бол үүрэндээ бэлд. Эс бөгөөс эрх баригч намын зөрчил нь төрийн зөрчил болж харагдан, арай хийн сэхээсэн эдийн засгаа татаж унагах аюултай гэдгийг сануулья. Ингэхдээ М.Энхболд гэдэг хувь улстөрчийн эргэж ирэх нүүдэл явахаасаа ч хялбар байхыг бодолцоорой гэж хүсье. Өнгөрсөн жилүүдийн архи­ваас харахад нэр бүхий санаар­хагчдын уналт ойрхон давтамж­тай байсан болохоор шүү.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

ЗОЧИН      ip : 103.212.116.143 2017-08-16 11:26:11
МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ИВЭЭЛДЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ЗӨВХӨН ХОТООС ГЭХЭД ТӨРИЙН АЛБЫГ ЗАРЖ 60-Н ТЭРБУМЫН МАФИЖСАН СХЕМИЙН ГЭМТ ХЭРГИЙГ УРДЫН ЯМАР Ч ГАВЬЯАГААР ЦАЙРУУЛАХ АРГАГҮЙ! ТЭР БИЧЛЭГТ М.ЭНБОЛД , Ц. САНДУЙ , ГАНБААТАР НАР ТӨР УЛС , НАМЫНХАА ТӨЛӨӨ САНАА ЗОВСОН ГАНЦ Ч ҮГ ӨГҮҮЛБЭР ЯРИХГҮЙ БАЙГААГ БИД АНЗААРСАН! ЭНЭ ЛУЙВАРЧИД МАН ГЭДЭГ БОЛ БАРАА ГЭЖ ХЭЛЖ БАЙГААГ БИД СОНССОН !!! БАЙДАГ Л ЮМ ШИГ БОЛОХ ЁСТОЙ ЮМ ШИГ ХҮЛЭЭЖ АВДАГ СЭТГЭХҮЙ ТӨЛӨВШҮҮЛЭХ ГЭЖ ЭНЭ ЛУЙВАРЧИД ОРОЛДОЖ ЭХЭЛЛЭЭ!!! ГИШҮҮД ДЭМЖИГЧИД ЭЭ !!!

хан хүү      ip : 185.89.251.35 2017-08-01 18:44:27
Зангарагатай хүн гарсан нь дээрдээ. цаашдаа монголын ирээдүйг авж явах хүн учраас иргэдийг залуучуудыг боддог хүн нь гарсан нь дээр

хан хүү      ip : 185.89.251.35 2017-08-01 18:44:26
Зангарагатай хүн гарсан нь дээрдээ. цаашдаа монголын ирээдүйг авж явах хүн учраас иргэдийг залуучуудыг боддог хүн нь гарсан нь дээр

луу      ip : 185.89.251.35 2017-08-01 18:43:09
Энэ МАН хагараад байгаа юм биш Энхболдын 60 тэрбумын засаглал хагарч байна Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг гэдгийг харуулах хэрэгтэй

зочин.      ip : 188.166.212.116 2017-08-01 14:31:10
Энэ МАН хагараад байгаа юм биш Энхболдын 60 тэрбумын засаглал хагарч байна Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг гэдгийг харуулах хэрэгтэй

иргэн.      ip : 192.162.242.169 2017-08-01 14:30:24
Ерөн тэгээд сонгууль ямар нэгэн улс төрийн сонголт хийх болоод ирэхээр нөгөө увайгүй хийсэн бүтээсэн зүйлгүй хэдэн хүнээс сонголт хийсээр залхаж байна. МАН нам шинэчлэгдэх хэрэгтэй

tsaaziin tavtsan      ip : 142.234.73.87 2017-08-01 14:27:50
odoo yroosoo l shinechlel heregtei bn. ene ovgorshson heden olgoi tolgoinuudiig tasdah tsag ni irsen.

зочин      ip : 128.199.124.88 2017-08-01 14:27:29
Одоо биеээ засаад Намаа засаад Төрөө зас гэдэг байхдаа

NArAN      ip : 199.116.114.234 2017-08-01 14:23:23
yr ni Hurelsukh l deerdee

Tergelsarniituya xxxa      ip : 202.21.111.254 2017-08-01 14:21:46
yamar negen ashig sonirholiin zorchilgui asuudald orootsoldoj bgagui ner tsever l huniig gargah heregtei shdee. deerees ni shinechleliig hiij chadah heregtei

Зангараг      ip : 167.114.159.186 2017-08-01 13:28:52
Зангарагатай хүн гарсан нь дээрдээ. цаашдаа монголын ирээдүйг авж явах хүн учраас иргэдийг залуучуудыг боддог хүн нь гарсан нь дээр

ideree      ip : 185.89.248.35 2017-08-01 13:26:12
mognol ardiin namiiin yoronhiilogchiin songuuliin tom ylagdal vneheer hvnd tsohilt bolsn ene baidliig namjaah bolon namaa awch vldeh gants zvil bol nam dotorh shinechlel ter tusmaa zaluu gishvvdiin tsus selbelt heregtei tegj baij ene nam huuchin hewendee orno

Зочин      ip : 85.203.17.254 2017-08-01 13:25:44
- Ашиг сонирхолын зөрчилтэй болхоор л Энхболд суудлаа тавьж өгөхгүй байгаа байлгүй дээ. Сонгууль дуусаад өчнөөн олон хоночихлоо, аль хэдийнээ араа бодчихоо биздээ. Уг нь нөгөө пракц нь гарчихвал илүү санагдаад байх юм

ганга      ip : 85.203.18.254 2017-08-01 13:14:01
одоогийн монгол ардын намын шийдэх ёстой хамгийн эхний зүйл бол нам доторх шинэчлэл

Pvrew*      ip : 85.203.18.254 2017-08-01 12:48:30
Odoo l nam aa awrax gants l zam vldsen shde ugasa. Nam shinechlexgvi bol ireedvid yaaj ami zuuxaa ch oilgoxgvi baina. Zvger uursdiiguu boddog xvmvvsiig xuuj ywuulwal taarna.

Ochkoo*      ip : 85.203.9.35 2017-08-01 12:47:17
Xymraldaa beldmeergvi bainaa. Xymraliig dawan tuulmaar baina. Shalgaj zoxix yostoi xvniig ni tawimaar bn

Uugii*      ip : 85.203.18.254 2017-08-01 12:46:23
Enhboldiin dor ajilladag xvmvvsiig bvgdiig ni ogtsruulwal taarna. Yum xiinee tvvniigee bulzairuulna bolino iim xvmvvs turd xereggvi l bolow uu..

Enkhriimaa      ip : 202.21.111.254 2017-08-01 12:44:36
MAH namiig dotroos ni tseverleh heregtei.. tuunii tuld zuv udirdagch l heregtei de

Undralmaa      ip : 85.203.17.254 2017-08-01 12:44:02
Одоо МАН тогтворгүй, замбараагүй, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л байгаа. Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой Хүрэлсүх шиг хүн л болох хэрэгтэй байгаа юмдаа

Soyolmaa)      ip : 207.154.222.129 2017-08-01 12:42:31
MAH-d irged itgel huleelgesen. Zasgiin gazriin olonhiin suudliig avchihaad AH-ii hsen aldaanuudiig davtahgui bailgude. Chadahgui bol dotroo tsus selbeh heregtei shde

hantvmen      ip : 69.31.101.3 2017-08-01 12:40:54
mongol ardiin namiiin oiriin hugatsaaaniii tulgamdaad baigaa zvil bol nam dotorh asuudal yum ene songuuliin daragaar ardiin nam dotor garsan zorchiliig arilgah gants zvuil bol namiin baga hural yum.





(0/800)