Орон нутгийн хавдартай иргэдийг тухтай байраар хангах сайхан санаачилгыг дэмжээрэй

2018-07-06 16:20:40

Эхний ээлжинд өдөрт 11 өвчтөн, асран хамгаалагчийн хамт эмчилгээний явцад түр байрлах боломжийг бүрдүүлж байна. “Энэ өрөөг Австралид төгссөн “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийнхөн, тэр өрөөг Баянзүрх Ротари клубынхэн, энэ өрөөг иргэн н.Өнөржаргалтохижуулж өгсөн. Наран талдаа цонхтой өрөөг Японд суугаа монголчуудын “Дусал өнгө” ТББ тохижуулсан юм. Нэг өрөөг л тохижуулах санхүүжүүлэгч олоогүй байгаа” хэмээн Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан ярилаа.Тэрбээр хөдөө орон нутгийн хавдартай өвчтөнүүдийг нийслэл хотод эмчилгээ хийлгэх хугацаанд нь тохь тухтай байранд түр байрлуулах, өвчтөнүүдэд тусламж дэмжлэгүзүүлэх, өвчнөө даван туулах итгэл найдвар өгөхөөрийнхүү байр тохижуулж байгаа юм. Ягаан, цэнхэр, ногоон,улбар шар гэх мэт тод өнгийн ханын цаастай, ор, шүүгээ,ширээ сандал зэрэг тавилгаа модоор хийжээ. Эдгээрнь хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй төдийгүй,өнгөний сонголт нь хавдраар өвчилсөн хүмүүст сэтгэлсанааг эерэг болгох зорилготой аж. Энэ тухайгаа “МонголУлсад 2016 оны байдлаар 5991 хүн хорт хавдраар шинээроношлогдож, 16500 хүн хорт хавдрын улмаас аймаг,дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад байдаг гэсэнстатистик бий. Орон нутагт хавдрын тусламж үйлчилгээгчанартай үзүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Улсынхэмжээнд хавдрын чиглэлийн нарийн мэргэжлийнтусламж үйлчилгээ үзүүлэх ганц эмнэлэг болох Хавдарсудлалын үндэсний төвийн йлчлүүлэгчдийн 50орчим хувийг хөдөө орон нутгийн өвчтөнүүд эзэлдэг.

Өвчтөнүүдэд ямар хэрэгцээ шаардлага байгааг үзэхийнтулд орон нутгаас ирж, хотод эмчилгээнд орж буй 150гаруй хүмүүсээс судалгаа авахад орон нутгаас хотодэмчилгээ хийлгэж буй хүмүүсийн хувьд хотод байрлахорон байрны асуудал хамгийн тулгамдсан асуудлын нэгбайсан.

Ихэнх нь айлын хажуу өрөөнд, эсвэл хамаатныдаа амьдран эмчилгээ хийлгэхэд тухгүй, байрлаж буй айл нь эмнэлгээс хол байдаг тул эмчилгээндээ ирэхэд төвөгтэй байдаг тухайгаа дурьдаж байсан. Тийм учраас бид энэхүү төслөө хэрэгжүүлж эхлээд байна. Байрны тохижилтын ажлыг хийх явцдаа дахин өвчтөнүүдтэй ярилцлага хийж гэрэлтүүлэг, өрөөний тохижилт, өнгө зэргийн талаар тэдний саналыг тусгаж өрөөгөө тохижуулсан. Эхний ээлжинд хоёр, гурван давхраа засаад ашиглалтанд оруулж өвчтөнүүдээ авч эхлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Манай улсын иргэд хавдраар өвчлөхгүй байх боломжтой

Төлөвлөгөө ёсоор ирэх наймдугаар сард ашиглалтад орж хавдраар өвчилсөн орон нутгийн иргэдийг байрлуулах энэхүү байрны цонхоор Сэлбэ голын бяцхан урсгал харагдана. Баянзүрх дүүргийн Оюутны хотхоны дэргэд байрладаг бөгөөд өрөө бүр харилцан адилгүй хэмжээтэй.  Хэмжээнээсээ шалтгаалаад нэг, хоёр, гурван ортой. Түүнчлэн өвчтөнүүд болон тэдний ар гэр, асран хамгаалагч нарт зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, урлагаар эмчлэх, бясалгал хийх гэх мэт үйлчилгээнүүдийг цогцоор нь үзүүлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр өдөрт 28 өвчтөн асран хамгаалагчийн хамт байраар хангагдаж, жилдээ нийт 8000 гаруй хүн энэ үйлчилгээг хүртэх боломж олгох нь. Ийм төрлийн үйлчилгээг Канад, Австрали, Америк, Англи, Малайз болон  Энэтхэг гэх мэт орнуудад төрийн бус байгууллагууд гүйцэтгэдэг. Ийм тусгай зориулалтын байр байгуулах төсөл нь манай улсад анхдагч юм.

Хавдрын үндэсний зөвлөл байгуулагдаад гурван жил болжээ. Тус байгууллага нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдартай болсон хүмүүст тусламж үзүүлэх гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Одоогоор хавдартай өвчтөнүүдэд бясалгалын хичээл, орон нутгаас нийслэл рүү эмчилгээнд галт тэргээр үнэ төлбөргүй зорчиход УБТЗ-тай хамтран дэмжлэг үзүүлдэг байна. Түүнээс гадна өвчтөн, асран хамгаалагч нарт зориулсан гарын авлагуудыг орчуулан үнэ төлбөргүй тараадаг юм. Доктор Б.Цэцэгсайхан  хавдрын өвчлөлийн өнөөгийн байдлын талаар үргэлжлүүлэн “Хавдрын өвчлөл зөвхөн манай улсад биш, дэлхий нийтэд нэмэгдэж байгаа нь хүрээлэн буй орчин, хоол хүнс,  амьдралын хэв маяг гэх мэт олон хүчин зүйлстэй холбоотой, нөгөө талаас оношлогоо сайжирсантай холбоотой. Хавдар нэгэнт оношлогдсон тохиолдолд эмчилгээ үр дүнтэй байх нь эрт илрүүлэлтээс гадна тухайн хүний сэтгэл санаанаас шалтгаалдаг. Ялангуяа гэр бүлийн гишүүдийн хандлага, асаргаанаас хамаардаг. “Энэ өвчнийг даван туулсан хүмүүс зөндөө бий, би ч бас эдгэрнэ” гэж бодох нь эмчилгээнд эерэг нөлөөтэй байдаг. Гэвч манайхан хавдартай л бол нас барна гэж ойлгодог нь манай улсад хорт хавдар хожуу оношлогддогтой холбоотой. Судалгаанаас харахад 75 хувь нь хожуу оношлогддог нь  хавдрын нас баралтыг нэмэгдүүлсээр байна. Зонхилон тохиолддог хавдрын бүтцийн хувьд өөрчлөлт орохгүй байгаа бөгөөд дийлэнх нь элэг, ходоод, умайн хүзүү, уушигны хавдар буюу халдварын гаралтай хавдрууд зонхилдог. Тухайлбал, элэгний хавдрын шалтгаан нь элэгний B,C гепатит, ходоодны хавдрын шалтгаан хеликобактер, давсны хэрэглээ, умайн хүзүүний хавдрын гол шалтгаан нь хүний  хөхөнцөр вирүс байдаг. Ингэхээр манай улсад зонхилон тохиолддог хавдрууд урьдчилан сэргийлэх боломжтой  тул өвчлөхгүй байх боломж байна гэсэн үг. Харин хөгжсөн орнуудын хувьд хавдрын шалтгаан,  урьдчилан сэргийлэх арга нь тодорхойгүй, эмчлэхэд хэцүү хавдрууд зонхилдог” гэсэн юм.

Хавдартай тэмцэхийн тулд тамхины татвараа нэмэгдүүлэх хэрэгтэй

Ном, гарын авлага, тараах материалаар цагаан тавиураа дүүргэжээ. Таримал цэцэгс өрөөг чимнэ. Харин өрөөний голд жижиг  ширээн дээр төрөл бүрийн тамхины хайрцаг болон үйрмэгүүд хөглөрнө. Тэр олон хайрцагт ганц ч тамхи алга. Хавдрын эсрэг ажилладаг уг байгууллагад хавдрыг үүсгэгч гол хүчин зүйл болох тамхины хайрцаг ийм ихээрээ байгаа нь ихээхэн сонин байлаа. Ингэхэд тус байгууллага Өмнөд Африкийн Кейп Тауны их сургуультай хамтран хууль бус тамхины судалгаа хийж эхэлсэн байна. Тамхи  бол хавдрын гол эрсдэлт хүчин зүйл. Тамхинд 700 төрлийн химийн бодис байдгаас 70 орчим нь хавдар үүсгэдэг гэдгийг тогтоосон. Сүүлийн үед тамхины татварыг нэмэгдүүлэх, реклам, сурталчилгааг хязгаарлах, олон нийтийн газар тамхи татахыг хориглох зэрэг цогц бодлого хэрэгжүүлсний үр дүнд хөгжсөн орны хүмүүсийн дунд тамхины хэрэглээ буурч байгаа. Тийм учраас тамхины үйлдвэрлэгчид хөгжиж буй орнууд руу, ялангуяа Африк, Азийн ядуу, буурай орнууд руу зах зээлээ тэлж байна. Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан энэ тухайгаа ярихдаа “Бид импортын тамхины хичнээн хувь нь хуурамч тамхи байгааг илрүүлэхээр судалгааны ажил хийж байна. Манай улс 2017 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс импортын тамхины татвараа 30 хувь, энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тамхины онцгой албан татварыг 10 хувь нэмсэн. Тамхи үйлдвэрлэгчдийн хувьд тамхины татварыг нэмэгдүүлэх нь хуурамч, хууль бус тамхины хэрэглээг нэмэгдүүлнэ гэж үздэг учраас бид тамхины татварууд нэмэгдсэний дараагаар хууль бус тамхины нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг үе шаттайгаар судалж байна. Энэ судалгаа дэлхийн гурван улсад зэрэг хийгдэж байгаа. Дэлхий нийтэд тамхины хэрэглээг бууруулах хамгийн шалгарсан туршлага бол  татварын хэмжээг нэмэх гэж үздэг. Энэ нь залуучууд, өсвөр насныхныг тамхинд орохоос  сэргийлдэг. Уг нь манайд насанд хүрээгүй хүнд тамхи зарахгүй, тамхи ширхэглэн зарахгүй зэрэг хуулийн орчин бий боловч хуулиа мөрдөхгүй байгаа” хэмээв.

Ярианыхаа төгсгөлд тэрбээр тус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж хавдартай өвчтөнүүдэд зориулсан байрыг тохижуулахад байгууллага, хувь хүмүүсээс 57 сая төгрөг бэлнээр, найман сая төгрөг бэлэн бус бусаар хандивлаж дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Та бүхэн ч гэсэн энэ байгууллагатай холбогдон дэмжлэг үзүүлэх боломжтой юм байна.

Холбоо барих утас: 7000 1393

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

zochin      ip : 122.201.21.68 2018-07-07 12:57:03
Amjilt





(0/800)