“Тогтвортой хөгжлийн зорилтын загварчлах” арга зүйг танилцуулах сургалт болж байна

2018-09-11 00:13:14

Хоёр өдрийн энэхүү сургалт нь Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн коимссын “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд туслах нэгж”-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. Тус нэгж нь Ази-Номхон далайн бүсийн гишүүн орнуудад зориулсан “нэг цэгийн үйлчилгээний төв” бөгөөд тэдэнд дараах чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үүнд: (1) НҮБ-ын системд нэвтэрсэн, өргөн хүрээг хамарсан, талуудын хамтын оролцоог хангасан, үр дүнтэй арга хэмжээ авах, үнэлгээ хийх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, энэ талын арга хэрэгсэл, мэдлэг, туршлагаас хуваалцах (2) Олон салбарыг хамарсан нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн нэгдсэн арга барил бүхий мэргэжлийн зөвлөгөө өгөх (3) НҮБ-ын системд нэвтэрсэн чадавхийг зардал багатайгаар бэхжүүлэх боломжууд, мэдлэгийн бүтээгдэхүүн, цахим сургалтын арга хэрэгсэлээр хангах юм.

АНДЭЗНК-ын энэхүү багц сургалт нь гишүүн орнуудад тулгарч буй гол асуудал болох Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дутагдаж буй арга зам болон арга зүйг танилцуулах, сургахад чиглэгдсэн. Гишүүн орнууд үндэсний болон бүсийн түвшинд илүү үр дүнтэй хяналт-шинжилгээ-үнэлгээний үйл явцыг бий болгохын тулд тогтвортой хөгжлийн гурван хэмжүүрийг нэгтгэх мэдээ мэдээлэл (өгөгдөл), түүнийг цуглуулах арга зүй болон тус асуудлыг хариуцсан мэргэжилтний нөөц бололцоо, чадавхийг бэхжүүлэх боломж, арга хэрэгсэл, мэдлэгийг бүтээгдэхүүний талаар  тогтмол мэдээлэлтэй байхыг зорьдог. Түүнчлэн ТХЗ-уудын харилцан хамааралтай, цогц, салбар дундын шинж чанар болон үндэсний засаглалын бүхий л хүрээг хамарсан байдал нь НҮБ-ын хяналт-шинжилгээний системд нөөц бололцоо/чадавхийг хөгжүүлэх шинэ арга барил бий болгохыг шаарддаг. АНДЭЗНК нь мэдлэгийн бүтээгдэхүүн, арга хэрэгсэл түгээх, цахим сургалт зохион байгуулах замаар бүс нутаг, дэд бүс нутаг болон үндэсний түвшинд сургагч багш бэлтгэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр болон энэ хүрээнд дэвшүүлсэн 17 (ТХЗ) зорилгыг хангахад тулгарч буй сорилтуудыг даван туулах, тус зорилтуудыг хэрэгжүүлэх үйлсэд гишүүнд орнуудын зүгээс болон НҮБ-ын системд гарч буй хүчин чармайлтыг хөхүүлэн дэмжих зорилгоор аль алинд үүссэн асуудлыг илэрхийлж байдаг.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)