БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

2018-09-20 08:16:46

БОАЖЯ-наас байгаль хамгаалах сарын аяныг дэлхий даяар нэгэн зэрэг өрнөж байгаа “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-өөр өнөөдөр буюу есдүгээр сарын 15-нд эхлүүллээ. Хог хаягдлын асуудлыг бууруулах, эрүүл зөв дадалтай хамт олон, өрх гэрийг бүтээх, нийгмийн сэтгэхүйг өөрчлөх, иргэд олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой энэхүү аяныг нэг сарын хугацаанд орон даяар хэрэгжүүлэх юм. Аяны хүрээнд Улаанбаатар хотод Туул голын урд эрэг дагуу 10 байршилд цэвэрлэгээ зохион байгуулж, дахин боловсруулах боломжтой дахивар нөөц бүхий хог хаягдлыг ангилан цуглуулж олныг хамарсан арга хэмжээ зохион байгууллаа. Нээлтийн үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр тус үйл ажиллагааны хүрээнд хог хаягдлын асуудлыг хөндөж байгаль дэлхий, усны ундаргыг хайрлан хамгаалах, нийгмийн сэтгэхүйг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа түгээх, өсвөр насныхан, залуучуудад сургалт мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаа хийгдэж байгааг онцлоод, хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө идэвхтэй оролцож, зөв дадал бий болгохыг уриалсан юм.

Анх 2007 онд Эстони улсад хэсэг залуучуудын санаачилгаар эхлүүлсэн энэхүү үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлсээр 2018 онд дэлхийн хүн амын таван хувийг татан оролцуулж, дэлхийн 150 оронд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)