"Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөн эхэллээ

2018-10-08 12:50:19

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулан, хүртээмжийг нэмэгдүүлэхээр нийслэлийн ИТХ-аас "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд"  зөвлөгөөн зохион байгуулж байна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, иргэд оролцож байна.

Зөвлөгөөнийг нээж нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы зөвлөх С.Энхтөр Улаанбаатар хотын авто замд хөдөлгөөнд орж буй автомашины тоо, тэднийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар илтгэл тавилаа. Төрийн албаныхны ажил хоорондын уялдаа муу, авто замын сүлжээний төлөвлөлт алдагдсан зэргээс үүдэн хөдөлгөөний ачаалал үүсэж буйг онцоллоо. Тэгвэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, авто замын зөв зохион байгуулалт хийх шаардлагатай гэж тэрбээр онцлов.

Илтгэлийн онцлох эшлэл:

  • Өнөөдөр Улаанбаатарын 8 км урт авто замд 536 171 автомашин зорчиж байна.
  • Нийт жолоочийн 9.7 хувь нь нэг, 45 хувь нь тав, 22 хувь нь зургаа буюу түүнээс км дотор зорчдог.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)