ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу өнөөдөр /2018.10.18/ тусгай нислэгийн онгоцоор 08.15 цагт газардав. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгугийн айлчлалд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй таван генерал, 14 төлөөлөгч, 12 хэвлэлийн төлөөлөгчид багтжээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу болон төлөөлөгчдийг Батлан хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Даваа нар угтаж аваад байна. Түүний нэг өдрийн айлчлал ийнхүү эхэлж, Батлан хамгаалах яамны сайд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нартай уулзсаны дараа БНХАУ-ыг зорих юм байна.
Айлчлалтай холбогдуулан Тээврийн цагдаагийн газраас замыг хэсэгчилж хаахаар болжээ.
Тодруулбал, дараах замуудыг тухай бүрт нь түр хугацаагаар хэсэгчилж хааж зохицуулах аж.
Үүнд:
Түүний айлчлал нэг өдрийн хугацаатай бөгөөд орой 17:00 цагт нутаг буцах аж.
Сэтгэгдлүүд :