Н.Цэрэнбат: “Булган буудай” компанитай огт хамаагүй

2018-11-12 23:47:07

Байгаль орчин , аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж, ЖДҮХС-гаас зээл авсан гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл гишүүн энэ асуудалд үгүйсгэсэн тайлбар өглөө. Тэрбээр, “Сүүлийн үед надтай холбоотой асуудал их яригдлаа. Албан ёсоор тайлбар өгье. 2016 оноос буюу нэр дэвшсэн цагаасаа эхлээд хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлж ирсэн. Сүүлийн үед гурван үсэгтэй компанийг хоёр үсэгтэй компанитай хольж зээл авсан мэтээр ярьж байна. Бүх юм ил тод, албан ёсны бүртгэлтэй байгаа. “Хархираан хөгжил” компани бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулна гээд 2015 онд байгуулагдсан. 100 хувийн эзэмшигч нь би.

“Булган буудай” компанийн бусадтай хамтарч байсан хувьцаагаа өнгөрөгч гуравдугаар сард иргэн Ш.Мөнхбаярт шилжүүлсэн. Гэтэл авсан хүн маань “Намуу дэвжих” компанид бас хувьцаа эзэмшдэг юм билээ. Иргэн Ш.Мөнхбаяр болон “Намуу дэвжих”-тэй би ямар нэг хамаарал холбогдолгүй. Холбогдож уулзаж байгаагүй. Нийгмийг донсолгосон энэ асуудал олон жил явсан. Бүртгэлийн систем ил тод болчихлоо. Албан ёсоор мэдэгдэл хийе. Ш.Мөнхбаяр гэж хүн миний эзэмшиж байсан хувьцааг худалдаж авсан болохоос би тэр хүнтэй огт хамаагүй. Төлбөрийн тооцоотой байгаа учраас би үлдэгдлээ аваагүй байгаа. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу би Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнаад явсан. Надад хамааралгүй болсон компани. Олон залуустай нэгдэж хамтарч бизнес босгодог юм. Түүнээс биш дангаараа надад том компани алга. Энэ бол шинэ жишиг шүү дээ. Миний хувь эзэмшдэг компаниуд төрөөс тэжээгдэж, том дүнтэй төсөл аваагүй. Компанийн засаглал ил тод байх ёстой гэдгийг бид хүсч байгаа” гэсэн тайлбар өглөө.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)