Хүнд олон эрх бий. Үүнийг ардчилсан нийгмийн мөн чанар хэмээн хүндэтгэдэг. Тэр бүх эрхэд сүүлийн үед шинээр шатах хийгээд шатаах эрх нэмэгдлээ. Гайхалтай хэрэг. Та хэрэв өнөөдөр ууртай байгаа бол юуг ч шатааж болно. Адаглаад МАН шиг Сонгуулийн тухай хуулийг батлуулахын тулд хар хайрцаг шатааж болно. Эс бол өөрийгөө ч шатааж болно. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ шиг. Гол нь түүн шиг байж чадаж гэмээнэ төрөөс мөнгө гаргуулж дөнгөнө. Уг нь “Амь насаа егөөтгэх оролдлого нь хууль бус бөгөөд үүнтэй холбоотой зардлыг тухайн хүн өөрөө гаргана. Мөн хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн утгатай заалт хуулинд байдаг. Тэр ч битгий хэл амиа хорлосон хүмүүст оршуулах газар ч олгодоггүй. Азаар ардчиллын буянд энэ хариуцлага ард хоцорчээ.
Гэхдээ энд хамгийн сонин нэг зүйл нь аав, ээжүүдийг “Болгоомжгүй байлаа. Хүүхдээ түллээ” гэж загнах хэв маяг харин төрд хэвээр байгаа юм билээ. Тэр ч битгий хэл шатах эрхийг нь хүндэлсэн атлаа Түлэнхийн нэгдсэн төв эмнэлгийн барилгыг ч барихгүй байгаа гэдэг шүү....
Сэтгэгдлүүд :