Нүгэлгүй нүд хэнийх вэ

2015-12-27 13:52:47

Найман хувийн зээлээр 177.3 мянган монгол хүн байртай болжээ. Зээлтэй ч гэсэн орох оронтой, өртэй ч гэсэн үр хүүхэддээ үлдэх өв хөрөнгөтэй болсон энэ санаачилга Ардчилсан нам төр барих үед хэрэгжиж эхэлсэн. Харин үүнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ихэд бухимдаж буй гэнэ. Тэр ч битгий хэл эл санаачилгыг тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Нүгэл” хэмээн нэрийдлээ. Туршлагатай, зангарагтай улстөрчийн ой тойнд нүгэл болж буусан байхын бодоход эл санаачилга яах аргагүй нүгэл байх нь тодорхой. Учир нь тэрбээр УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон гишүүн. Тэр ч битгий хэл Монголын хуулийг хөнжилдөө ч засдаг гайхам хөдөлмөр ч нэгэн. Иймд нүглийг олж харах ухаан, тодорхойлж томьёлох их туршлага гарцаагүй түүнийх л байж таараа. Иймд түүнийг УИХ дахь нүгэлгүй ганц нүдээр тодруулж, гавьяа шагнал олгоё. Ядаж л тэрбээр өөр шиг нь бүх хүн хауст амьдрах ёстой гэсэндээ л орон сууцны зээлийг нүгэл болгож бодсон байж таараа шүү дээ. Тийм ч болоод шинэ байрны найранд очсон нь үгүй биз. Харин гайхшралтай сонин зүйл нь түүний бариулсан Хилчин хотхны оршин суугчид саяхан “Насаараа зээлээ төлөх атлаа чанаргүй байранд амьдрах нь шударга уу” гээд л зовлон тоочоод байгаа харагдсан шүү.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)