УИХ-ын гишүүн О.Баасанхүү Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр “Жагсаалтад нууц амрагууд ордог” гэж чуулганы танхимд зарлалаа. Хөөрхөн байгаа биз. Бүх УИХ-ын гишүүдийнхээ нууц асуудлыг мэддэг. Тэр ч битгий хэл 2012 оны УИХ-ын сонгуулиар намынхаа жагсаалтад багтсан нэр дэвшигчдийн ч ар өврийн нууцыг нь алдалгүй мэдсэн гээд бодохоор. Тэр яалт ч үгүй УИХ дахь ганц дотно сэтгэл байх нь. Учир нь, тэрбээр өнгөрсөн зун УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн ил, далд бүхнийг олонд мэдээлж, нууц амрагийн ангууч гэдгээ зарлаж байсан. Яг түүн шигээ бусад улстөрчдийн өөрөөсөө ч нуудаг нууцыг мэддэг байхыг бодоход бүх хүнтэй дотно найз болж таараад байгаа юм. Иймд түүнийг УИХ дахь дотно сэтгэлээр тодруулж, янаг амрагийн бүртгэлийг нь ил болгуул яаасан юм бэ, гишүүд ээ.
Сэтгэгдлүүд :