Б.Дэлгэрмаа: Иргэд тарваган тахал гарч болзошгүй эрсдэлтэй газраар явах хэрэггүй

2019-08-09 04:06:40

-Сүүлийн үед зоонозын халдварын хүний сэжигтэй байж болзошгүй тохиолдол хэр бүртгэгдэж байгаа вэ?

-Улсын хэмжээнд энэ сарын 2-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчлөлийн сэжигтэй байж болзошгүй нийт 861 яаралтай дуудлагыг хүлээн авсан. Эдгээрийн 104 галзуугийн эрсдэлд өртсөн, 737 хачигт халдвар, таван боом, долоо нь тарваган тахал, хоёр нь хумхаа, нэг ям, хоёр денги, гурав бэтэг өвчний сэжигтэй тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу нэг бүрчлэн арчдас авч шинжилгээгээр эцсийн дүн мэдээ гарна. Сүүлд Дорнод аймгаас ирсэн боомын дуудлагын шинжилгээний хариу гарсан боом өвчин гэдэг нь тогтоогдоогүй.

-Хачигт халварын тохиолдолын дуудлага хамгийн их бүртгэгдсэн байна. Энэ тухай?

-Жилийн жилд хачигт халварын тохиолдлууд бүртгэгдэх нь элбэг байдаг. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил хачигт халдварын тохиолдол харьцангуй бага байлаа. Одоо хачигт халдвар тархах цаг дуусч байна. Сүүлийн жилүүдэд мэргэжилтнүүд хачгаар хүнд дамжих халдварыг эрчимтэй бүртгэж эхэлсэн. Манай оронд ойролцоогоор 10 гаруй хачгаар дамж их өвчлөл бүртгэгдээд байгаа бөгөөд мэргэжилтнүүд эдгээр халдвар өвчлөлийг тандаж, хянаж байна. Зооноз өвчин судлалын үндэсний төвд бүртгэгдэж байгаа халдварт өвчний 80 гаруй хувийг хачгийн халдвар эзэлдэг.

-Нийслэлд халдварт өвчний тархалт ямар байгаа вэ. Тандалт судалгааны дүн гарсан уу?

-Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь Нийслэлийн ХанУул, Сонгинохайрхан, Налайх, Баянзүрх дүүрэгт боом өвчний лабораторид суурилсан тандалт судалгаа хийсэн. Тус тандалт судалгааг долдугаар сарын 22- 26-ны өдрүүдэд гүйцэтгэж, боом өвчний хяналтын шинжилгээнд арчдас, хүнсний бүтээгдэхүүн, ус, хөрс бууц, үс, ноос нийт 249 сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулсан. Мөн боом өвчний эрсдэл, мэдлэг, хандлагыг тогтоохоор 100 хүнээс асуумж судалгаа авч үнэлгээ хийн ажиллаж байна.

-Орон нутгуудын хувьд тарваган тахал, боом өвчний талаар урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байгаа вэ?

-Хамгийн сүүлийн байдлаар Говь-Алтай аймгийн Алтай сумын Бургастайн боомт Алтай ложистик гаалийн хяналтын тасгийн кейпийн ажилчдаас өгсөн мэдээллийн дагуу мэрэгчийн дуудлагад үйлчиллээ. Тус дуудлагын дагуу үйлчилж, материал дээжилж, халдваргүйтгэл хийж гүйцэтгэлээ. Тус байгууллагын ажилчдыг тарваган тахлын дархлаажуулалтад хамруулсан. Шинжилгээгээр зурам, монгол тарвага, махчин шувуудын тооллого, бүлийн ажиглалт, үндсэн болон дэд агуулагчдын нүх үзэж, зэм үхдэл хайх, дээж цуглуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Тандалт судалгаагаар холбогдох сорьц материалыг мэрэгчдээс цуглуулан шинжилгээнд хамруулахад тарваган тахлын үүсгэгч илрээгүй. 

-Иргэд зоонозын халдвараас хэрхэн сэргийлэх боломжтой вэ?

-Хөдөө явах, томилолт, аялал зугаалгаар явахдаа тарваганы мах идэхгүй тарваган тахал гарч болзошгүй эрсдэлтэй газраар явахгүй байх хэрэгтэй. Мөн хачигт халдварын тухайд иргэд жимс түүх, түлээ бэлдэх, эсвэл ан гөрөө хийх гэж ой модоор явж байхдаа тод өнгийн хувцас өмнөх, хоёр цаг тутамд хувцасаа биеэ шалгах гэх урьдчилан сэргийлж болно. Харин халуурах, толгой янгинж өвдөх гэх мэт шинж тэмдэг ажиглагдаад халдвар авч болзошгүй газраар явсан бол яаралтай 70282853 утсанд дуудлага өгөх хэрэгтэй. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

USD BANK      ip : 105.112.36.154 2019-08-21 21:29:11
Сайн байна уу? Намайг Турмөх,
Би Монголд амьдардаг.
Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна.
Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан.
тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан.
Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450 сая төгрөгийн зээл өгсөн.
Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)





(0/800)