“The Hu” хамтлаг Монголынхоо нэрийг дэлхийн хөгжмийн ертөнцөд цуурайтуулж байгаа билээ. “The Hu” хамтлагийн хувьд “Wolf Totem” дуу нь Биллбордын “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтасан юм. Түүнчлэн “Wolf Totem” дууны видео “Фэйсбүүк” сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Биллбордын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн. Мөн “Yuve Yuve Yu” дуу нь ижил хугацаанд 929 хувийн өсөлт, 3000 ширхэг борлуулалттайгаар энэ жагсаалтын долдугаар байрт орсон билээ. Таеквондогийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан Улсын Ташкент хотноо өчигдөр албан ёсоор эхэллээ. Дэлхийн 64 орны 550 гаруй тамирчид оролцож буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 13 тамирчин Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Хур Ин Ён, дасгалжуулагч багш Б.Хатанбаатар, Ү.Ган-Эрдэнэ нарын удирдлага дор оролцож байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар дэнслэх юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -65кг жинд тамирчин А.Азбаяр эхний тойрогт Румын Улсын тулаанч С.Лаурентитэй, эмэгтэйчүүдийн -29кг жинд Л.Хонгорзул хоёрдугаар тойрогт БНСУ-ын тулаанчтай, -33кг жинд Ц.Гүнчинхорлоо эхний тойрогт Энэтхэгийн тулаанч Тэд өнгөрсөн зургаа, долдугаар Х.Ражендракумартай тулалджээ. саруудад Европ тивээр аялан тоглотоо хийж байлдан дагуулаад ирсэн. Тэгвэл өнөөдөр тус хамтлагийн фен клубын нээлтийн үйл ажиллагаа “Сөүл плаза” төвийн гурван давхарт байрлах “Vinyl” лоунжид 19.00 цагтт болох гэж байна. Нээлтийн үйл ажиллагаанд “The Hu” хамтлагийнхан болон продюсер Б.Дашдондог хүрэлцэн ирж, уран бүтээлээ толилуулах аж. Энэ үеэр хамтлагийн гишүүдтэй танилцаж, асуулт хариултын цаг, дуудлага худалдаа, 10 ширхэг пянзыг худалдан авах эрхийг сугалаа сугалуулан өгөх, фен клубын танилцуулга зэрэг олон үйл ажиллагаа болно. Тасалбарын хувьд 40 мянган төгрөг бөгөөд хамтлагийн лого дүрс бүхий хөргөгчний наалт, түлхүүрний оосор дагалдах аж. Мөн та фен клубын гишүүнчлэлийн хуудас бөглөснөөр тус клубын албан ёсны гишүүний үнэмлэх гардан авах юм байна. “The Hu” хамтлагийн дараагийн аялан тоглох газар бол Америк тив бөгөөд ирэх сарын 11- нээс арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл дөрвөн сарын хугацаанд 53 хотоор аялан тоглох гэнэ.
Сэтгэгдлүүд :