Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол 14 хувиар өслөө

2019-08-14 04:01:20

Тодруулбал, Сонгино-Хайрхан дүүргийн Эмээлт Баруун-түрүүн, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Багахангай дүүргийн замын цагдаагийн пост, Чингэлтэй дүүргийн Өвөр гүнт, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрэнд уг постууд байрлах аж. Энэ хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 540 мянган га талбайд тарваган тахалтай холбоотой хяналт шалгалт хийсэн аж. Харин Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хачигаар дамжих халдвар тодорхой хувиар буурсан боловч тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол 14 хувиар өссөн тухай өчигдөр мэдээллээ. Тээврийн цагдаагийн албанаас нийт 183 албан хаагчаа тарваган тахлын вакцинд хамруулж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь бэлдсэн байна. Тиймээс иргэдийг хэн нэгний гуйлгаар санамсаргүй болон санаатай хэлбэрээр Улаанбаатар хот руу тарваганы тулам гэх мэт хориотой бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байхыг холбогдох газраас анхааруулсан юм

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)