Их хэмжээний “дэрвэгэр жиргэрүү” илрүүлжээ

2019-08-16 04:23:28

Иргэний мэдээллийн дагуу Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, тагнуул, цагдаагийн байгууллага хамтран шалгалт хийхэд Хэрлэн сумын нэгдүгээр багийн нөөцийн газрын урд задгайд байрлах иргэний хашаанаас байгалийн ховор ургамал болох “дэрвэгэр жиргэрүү” ургамлын үндсийг их хэмжээгээр дэлгэж хатааж байсныг илрүүлэн хураасан байна. Тус аймгийн Цагдаагийн газраас эзэн холбогдогчийг нь тодруулахаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар “дэрвэгэр жиргэрүү” ургамлыг түүж бэлтгэхийг таван жилийн хугацаанд хориглосон бөгөөд холбогдох хуульд зааснаар хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлүүлэх аж. Түүж бэлтгэсэн дээрх ургамлын хэмжээ буюу цэвэр жин нь 1259.5 кг байсан бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээ нь урьдчилсан байдлаар 314.9 сая төгрөг гарсан гэнэ. Эрүүгийн тухай хуульд тус ургамлыг бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5400- 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл зорчих эрхийг хязгаарлах, хорих шийтгэл ноогдуулахаар заасан байдаг ажээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)