УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа МАН бүгдийг нь дэмжье, бөөнөөр нь дугуйлъя хэмээн иргэдийн толгойг эргүүлж, сонгогчдод мандатынхаа тоогоор аль ч нам, эвслээс нэр дэвшиж буй иргэдээс сорчилж саналаа өгөх боломжийг бүдүүлгээр хааж байна. Тэгвэл гуя дагаж хүзүү гэгч жинхэнэ болно. Булган аймагт нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ энэ тодорхойлолт яг нийцнэ.
Ж.Бат-Эрдэнэ: Олны дунд сахал хэмээн нэрлэгдэх болсон зайтай эрийг МАН Булганы хоёрдугаар тойрогт нэр дэвшүүлсэн. Тэгвэл Зам тээврийн яаманд заавал том алба хашдаг сахал Баагий ямар будилаан хутгаж явдгийг харцгаая. Тэрбээр тендер Бат-Эрдэнэ хэмээн яамныхан нь шоолох шоглох хоёрын дунд нэрлэдэг болжээ. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа замын хамаг тендерийг хятадуудад өгч урд хил дагуу шулганасан хужаагаар дүүрч байсан юм даг. Шаардлага гарвал Монголыг хужаа нарт өгчихөж мэдэх л нөхөр. Ж.Бат-Эрдэнэ хятадын компаниудад тендер өгөхийн зэрэгцээ өөрийнхөө хувийн компани руу ч гулсуулахаа мартаагүй. Замын ажлын ямар ч туршлагагүй “Рес” хэмээх компани нь түүний мэдлийнх гэдэг бөгөөд их хэмжээний мөнгийг тус компани руу гулсуулсан нь илэрч АТГ-д шалгагдаж байсан түүхтэй хүн. Мөн Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батзаяаг “Төмөр зам барих” төсөл хэрэгжүүлж, төслийн зөвлөхөөр авсан “МкКинсэй энд Компани” (McKinsey & Company) нь хуурамч байсан гэж буруутгаж баривчилж байсан. Гэтэл “Төмөр замын зөвлөхөөр “МкКинсэй энд Компани”-г сонго” гэсэн үүргийг тухайн үед Төрийн нарийн бичгийн дарга “сахал” Ж.Бат-Эрдэнэ өгсөн байдаг.
Тэрээр ямар учраас энэ компанийг сонгосон нь анхаарал татаж байгаа ч хэрэгт холбогдолгүй хэмээн цагаатгагдаж өнөөдөр сонгуульд өрсөлдөж, ариун цагаахан хүний дүр исгэж явна. Түүний ар талд найдвартай У.Хүрэлсүхийн сайн дүү саалийн үнээ ч байж магадгүй. Тиймээс гуя дагаж хүзүү авахгүй байхыг иргэддээ сануулъя.
Сэтгэгдлүүд :