ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-08-20 18:15:34

        Нийслэлийн өмчит зарим байгууллагуудын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй,  техникийн комиссын актаар ашиглалтын шаардлага хангахгүй, засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тогтоогдсон тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах асуудлыг Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/821 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн.  

Дээрх шийдвэрийн дагуу 2020.07.27-ны өдөр Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр Улаанбаатар шилэн банкны 2 давхарт Тээврийн хэрэгслийн нээлттэй дуудлагын худалдааг зохион байгуулсан.

Дуудлага худалдаанд 85 иргэн /давхардсан тоогоор/ оролцсон бөгөөд нийт-42 тээврийн хэрэгслээс 20 ширхэг тээврийн хэрэгслийг 36,042,000 төгрөгөөр худалдаж, “Худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу төлбөрийг төвлөрүүлээд байна. Үлдсэн тээврийн хэрэгслийг дахин дуудлага худалдаагаар худалдан борлуулна. Мэдээллийг цахим пэйж хуудсаар  хүлээн аваарай.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)