Чингэлтэй дүүргийн АН-ын орон нутгийн сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо. АН мөрийн хөтөлбөрийнхөө дагуу засаглалын хувьд онцгой анхаарах, нэг намын дарамтаас гарах, хүүхдийн эрхийг хамгаалах сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн бизнесс эрхлэлтийг дэмжих гэх мэт асуудлуудад онцгой анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэв.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Р.Булгамаа: "Би бүх нэр дэвшигчдийнхээ хуулийн асуудлыг хариуцан ажиллаж, намынхаа төв дээр биечлэн оролцоно. Манай улсад хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх өдрөөс өдөрт ноцтой зөрчигдөж нийгмийнг айдаст автуулсан аймшигт хэргүүд гарч байна. Харамсалтай нь сонгогдсон гишүүд үүгий төлөө зоригтой дуугарч чадахгүй байна. Бид эрх, эрх чөлөөнийхөө төлөө хамтдаа зүтгэх цаг болжээ."хэмээлээ.
Сэтгэгдлүүд :