Хан-Уул дүүргийн Албан бус Насан туршийн боловсролын төвийн Харилцаа, ёс зүйн боловсролын агуулгын хүрээнд дүүргийн иргэд, албан байгууллагуудад тогтмол сургалт зохион байгуулагддаг.
9-р сард зохион байгуулагдсан сургалтууд
Цагдаагийн ерөнхий газраас санаачлан зохион байгуулж буй “Сүүдэр бүү тусга аян”-ны хүрээнд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэстэй хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын 59-р сургууль, 10-р сургууль, 26-р сургуулийн 6-12 дугаар ангийн 325 сурагчдад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх", "Бэлгийн боловсрол" -ын талаар мэдлэг олгох чиглэлээр Албан бус Насан туршйин боловсролын төвийн багш нартай хамтран сургалт зохион байгууллаа.
Энэ сард цаашид зохион байгуулахаар төлөвлөж буй сургалт
141-р цэцэрлэгт Суралцах ба бүтээлч санаа дэвшүүлэх чадвар, Тохижилт үйлчилгээний төвийн ажилтнуудад Ёс суртахууны хэм хэмжээ, Ажлын байранд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх сэдвээр сургалт зохион байгуулна. “Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Яармагийн бүсийн ерөнхий боловсролын сургуулиудад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх", "Бэлгийн боловсрол" -ын талаар мэдлэг олгох чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Цаашид Харилцаа ёс зүйн боловсрол олгох сургалт, Тогтвортой хөгжлийн боловсролын сургалт, Мэргэжил сонголтын талаарх сургалтыг иргэд, албан байгууллага, сурагчдад нээлттэй зохион байгуулан ажиллана.
Хан-Уул дүүргийн Албан Бус Насан туршийн боловсролын Харилцаа, ёс зүйн боловсролын багш С. Энхзаяа
Сэтгэгдлүүд :