О.АМГАЛАНБААТАР: Би өөрийнхөөрөө бодож сэтгэж, өөрийнхөөрөө байгаа нь энэ

2016-01-06 11:54:57

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

-Тантай таарч ярилцана гэдэг өөрийн тань талаар “Од” мэт дүгнэлт хийж буй цахим ертөнцийнхөнд нэлээн сонирхолтой байж таараа. Учир нь та чинь усны саван дээр зургаа хэвлэдэг, хөшөөнд өвлийн өвгөний өмсгөл өмсүүлдэг, шувуутай хамт селфи хийдэг гээд нэлээн дуулиан шуугиантай Засаг даргаар тодроод байгаа шүү дээ?

-Өө, нэлээн их ярианы эзэн болж байгаа бололтой байна билээ. Уг нь би өөрийнхөө хувьд тэр бүхнийг энгийн л үйл явдал, хүндэтгэл, бизнес сурталчилгаа тавиулах санаа гэдгээр л авч үзэж байгаа.

-Гэхдээ л нэг бүрчлэн тайлбар хийвэл уншигчдад сонирхолтой байж мэдэх юм. Наад зах нь, усны саван дээр өөрийн зургийг хэвлэдэг санаа байна. Саяхан л түүнээс тань жишээлээд УИХ-ын гишүүн Д.Ганбатын зургийг хөнгөн цагаан бидон дээр хэвлэчихсэн маягийн зураг интернэтээр нэлээн явна билээ?

-Усны саван дээр зургаа хэвлэсэн нь зүгээр л бизнесмэнүүдэд санаа өгсөн хэрэг. Яагаад гэхээр манай аймагт 20 литрийн баллонтой усыг 500 төгрөгөөр зарж байгаа. Гэтэл зах зээлийн үнэ нь Улаанбаатар хотод гэхэд хэд билээ. Нэг ёсны манай аймгийн усны компаниудад маш их алдагдалтай байхгүй юу. Тэгэхээр алдагдлыг нь нөхөхийн тулд миний энэ зурагны оронд рекламаа тавьж болно оо л гэсэн санааг бизнесмэнүүдэд өгөхийг зорьсон. Хамгийн сүүлд гэхэд “G mobali”-ийн рекламыг тавьсан байна лээ. Дээр нь хариуцлагын тогтолцоо өнөөдөр аливаа зүйлд байхгүй болсон. Иймд энэ усны эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоотой хариуцлагыг хүлээх хүн нь бий юм гэдгийг ил тод хэлсэн хэрэг. “Ус тасалдвал, муу байх юм бол би хариуцна” гэж л эхэндээ хэлэхийг хүссэн.

-Өдөрт хэдэн баллон ус тараадаг юм бэ?

-Алтай хот 4500 өрхтэй. Үүний 4000 өрх нь байнга хэрэглэж байгаа гэдэг судалгаа гарсан. Нэг баллонтой ус айлд хоёр хонолоо гэхэд  ойролцоогоор өдөрт 2000 баллонтой усанд рекламаа шинээр байршуулах боломжтой гэсэн үг. 

-Сонирхолтой бизнес санаа байна?

-Компаниудын алдагдлыг дарахын тулд л хэрэгжүүлж байгаа арга. Өөрөөр тайлбарлах уг нь хэрэггүй байхгүй юу.

-Харин хөшөөнд өвлийн өвгөний өмсгөл өмсгүүлсний тухайд?

-Би социализмын үед хүүхэд байсан. Тэр үеийн сайн бүхнийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Өвлийн өвгөний тухайд бидний бахархал. Монголчууд хамгийн сайхан хүнээ өвлийн өвгөн болгодог уламжлалтай. Бид тэр уламжлалыг дагахыг хүссэн. Яахав аливааг харлуулах гэсэн хүмүүсийн хувьд шүүмжлэл хэлж болно. Гэхдээ энэ чинь бусдын итгэл үнэмшлийг үгүйсгэх тухай яриа биш шүү дээ. Энэ утгаараа алтайчуудын бахархал болсон Улсын баатар М.Жанчив гуайн хөшөөнд өмсгөл өмсүүлсэн. Үүнийг хүүхдүүд ямар их баяртай хүлээж авсан гэж бодож байна.  Яахав зарим нэг санаагаа дутуу гүйцэлдүүлсэн байх талтай. Яг санасанд маань хүртэл хийж амжаагүй тал бий.

-Алтайчууд хэрхэн хүлээж авсан бэ?

-Он шилжих мөчид талбай дээр мянга гаруй хүн цугласан. Бүгд Улсын баатарынхаа өвлийн өвгөний өмсгөлтэй зургаа авахуулах гээд дугаарласан. Их урт дугаар үүссэн. Энд бас нэг сайн тал бий. Үнэндээ алтайчууд л бахархан дурсахаас биш бүх монголчууд маань М.Жанчив гэж хэн байсан бэ гэдгийг мэддэггүй байсан. Харин хүмүүсийн шүүмжлэл, егөөдлөөс үүдээд улс даяараа М.Жанчив гэж холбоочин хүн байжээ. Энэ хүн 1945 онд нас барсан юм байна. Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн юм байна гэдгийг Монгол даяараа мэддэг болсон байна.

-Та тэгэхээр олны нүдэнд алдаа мэт харагдах ч маш их амжилттай пиар хийгээд яваа юм байна шүү дээ. Тийм үү?

-Үгүй ээ. Энд ямар ч пиар байхгүй. Хүүхдүүдээ баярлуулахыг хүссэн аав, ээжүүдийн хувьд гэнэтийн срюприз байж чадсан. Хүүхдүүд нь баярласан. Шүүмжлэхээсээ өмнө үүнийг бас бодож үзэх хэрэгтэй л байх.

-Харин шувуутай селфиний тухайд та бас нэг моод дэлгэрүүлчихлээ. Хүмүүс ардаа шувуу биш юм гэхэд баримал, морин хуур гээд байгаа бүхнээ тавиад таны хэв маягаар селфидээд эхэлсэн байна билээ?

-Тэр чинь ёстой санамсаргүй авсан зураг. Би ёстой нөгөө өвлийн өвгөнтэй хамт зургаа авахуулсан бол хүмүүс шүүмжилж болно. Гэтэл тэгээгүй. Нэгдүгээр сарын нэгний өглөө Хантайширынхаа оргилд аймгийнхаа ИТХ-ын даргын хамт гараад л авсан зураг. Бүхэл бүтэн аймаг удирдаж байгаа хүн байна даа. Аймаг орон нутгаа ган зудгүй байгаасай гэж залбираад, даатгаад байж байхад л авсан зураг. Тэр зурганд шувуу орж таарсныг татаж үзээд л мэдсэн. Түүнээс бус анаж зогсож байгаад тааруулж дарсан хэрэг биш. Бидний хувьд жирийн нэг зурганд шувуу орсон нь маш их бэлэгшээлтэй санагдсан. Монгол хүн чинь бэлгэ дэмбэрлээ бодож амьдардаг биз дээ. Алтайчууд маань сайн сайхан, аз хийморьтой байх нь гэж бэлгэшээсэн.

-За ямар ч байсан энэ бүхний үр дүнд та бусад аймгийн Засаг дарга нараасаа илүү олонд танил боллоо. Улс даяар ч гэж хэлж болно байх. Улс төрд хүч үзэх гэж буй хүний хувьд та үүнийг “Ололт” гэж дүгнэх үү. Яагаад гэхээр улстөрчдийн хувьд сайн, муугийн алинаар нь ч хамаагүй танигдах нь л чухал гэдэг баталгаагүй дүрмийг мөрдөх нь хэвийн үзэгдэл шүү дээ?

-Уучлаарай, нэртэй, олны танил болно гэдэг миний хувьд чухал асуудал биш. Би зүгээр л өөрийнхөөрөө бодож сэтгэж, өөрийнхөөрөө байгаа нь л энэ. Шувуу шиг нисч чадахгүй ч шувуу таарахад бэлэгшээх нь монгол хүний л зан. Надад энэ зан бий. Би үүнийгээ нуухгүй, дарахгүй. Хүүхдүүдийн өвлийн өвгөнөөр баярлуулахыг хүссэн. Үүндээ бурууг өгөхгүй. Усны саван дээр зургаа хэвлэсэн тухайд дээр хэлсэн.

-Та тэгвэл энэ бүх шоглол, егөөдөлд бухимдах юм уу?

-Үгүй ээ. Хүн бүрийн хүлээж авах, харах өнцөг өөр. Гэхдээ ийм байлаа гээд өөрөөсөө бусдыг муулах, доромжлох, хараар ярих нь өөртөө л сөрөг энерги цуглуулж байгаа хэрэг. Тэгэхээр бусдын өмнөөс бухимдах шаардлагагүй байхгүй л дээ. Ямар ч байсан миний хувьд Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа хоёр жил орчмынхоо хугацаанд бусад аймгийн удирдлагуудын санаачилж хийгээгүй арав гаруй ажлыг хийж чадсан. Энэ бол ололт. Би үүндээ л урамшина. Өөрөөр бусдын шүүмжлэлийг дагаж бухимдах хэрэг байхгүй.

-Ундны усыг савласны тухайд хүмүүс сайшаалын үг их унагадаг бололтой юм билээ. Миний хувьд лав “Говь-Алтай аймгийнхны бараг уугуул гэмээр өвчин нь ходоодны өвчлөл байдаг. Энэ нь устай нь холбоотой. Үүнийг шийдэж чадсан нь үнэхээр О.Амгаланбаатарын том тус” гэх үгийг сонсож байсан?

-“Уснаас шалтгаалах Говь-Алтай аймгийн өвчлөл” гээд Д.Гомбосүрэн докторын ном бий. Тэнд усны асуудлыг шийдсэнээр нас баралт 11 хувиар, хоол боловсруулах эрхтний өвчлөл 44 хувиар буурна гэсэн байдаг. Маш олон хүн баярласан. Гарын үсгээ зурж, сэтгэлийнхээ талархлыг үлдээсэн хүн ч бий. Бүр шүлэг бичиж дурсгасан нь ч байгаа. Яг ундны усаа савлаад эхлэхэд аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн 18 гишүүн “Анх энэ ажлыг санаачлахад дарга яагаад ийм ажил хийж байгаа юм бол. Энэ ч ёстой бүтэхгүй дээ” гэж бодож байснаа ярьж байсан. Аймгийнхаа төсөвт 250 сая төгрөг суулгаад аймгийнхаа өрх бүрт эрүүл ахуйн шаардлага хангасан усны сав хүргүүлсэн. Манай аймгийн усны асуудлаар 1974, 1978, 1986 онд гурван удаа Улс төрийн товчоо хуралдсан байдаг. Дараа нь 1996 онд Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг оруулж судалгаа хийгээд “Ундны ус нь эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй. Цэвэр ус байхгүй учраас аймгийн төвийг нүүлгэе” гэдэг шийдвэр гаргасан байдаг. Бас усны савны асуудал байна. Энэ чинь хүний амь нас, эрүүл мэнд байхгүй юу. Гэхдээ хийсэн ажил ганц энэ биш. Бигэр, Төгрөг, Тонхил суманд гурван шинэ цэцэрлэг ашиглалтад оруулсан. Намайг ажил авахад аймгийн төвд 15 км л автозам, 1,5 км явган хүний стандарт хангахуйц зам байсан. Авто зогсоол гэж бүр байгаагүй. Ажил авснаасаа хойшхи богино хугацаанд 11 км явган хүний зам, найман км авто машины зам, 11 мянган метр.квадрат авто зогсоол хийсэн. Үүндээ хувийн хэвшлийг их сайн татан оролцуулсан.

-Та өмнө нь ямар ажил хийж байсан юм бэ?

-Арав гаруй жил гаалийн байцаагчаар ажилласан.

-Ардчилсан намд хэзээ элссэн бэ?

-Уг нь 2000 онд элссэн. Дунд нь төрийн тусгай албан хаагч болж арав гаруй жил гаалийн байцаагчаар ажилласан. Тэгээд эргэж 2012 онд гишүүнчлэлээ сэргээж, ерөнхийдөө улс төрд хөл тавьсан.

-Тэгвэл намд маш бага хугацаанд ажилласан байна шүү дээ. Тэр дундаа Ардчилсан намд элсээд их удалгүй Говь-Алтай аймгийн Засаг дарга болно гэдэг их богино хугацаанд холын үсрэлт хийсэн болж таарах нь?

-Яах вэ, зарим хүмүүс намайг азтай гэдэг. Зарим нь ч адтай, хувьтай гэх нь бий. Ер нь бол бусдын төлөө хувийн амбицаа нэгд тавихгүй явах нь миний гол зарчим. Энэ зарчмыг маань алтайчууд маань харсан байх гэж боддог.

-Та бараг хамгийн залуу Засаг дарга байх. Тийм үү?

-Тэгж хэлж болно байх. Залуу хүний хувьд аймгийнхаа ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтад их анхаарч ажиллаж байгаа. Энэ дагуудаа аймгийнхаа тэргүүний багшийг тодруулж, арван сая төгрөгөөр шагнах журмыг ИТХ-аар батлуулсан. Мөн химийн багш нарт тухайн сумынхаа брэнд болохуйц цай боловсруулах хүсэлт тавьсан. Тэгж чадвал бид зах зээлд гарахад нь туслах амлалт өгсөн байгаа. Түүнчлэн биологийн багш нарт тасалгааны модлог ургамлыг бизнес болгох санал дэвшүүлсэн. Манай Алтайн бүх модмууд мини моднууд. Кактус гээд тавьдаг. Яг түүн шиг ортууз гээд өргөстэй бут манай аймагт бий. Тэрийг тарималжуулж вааранд хийчих юм бол бизнес болчихно. Энэ мэт хийж байгаа ажил олон байна.

-Ярилцлагын сэдэв цахим ертөнц тойрсон шүүмжлэлээс эхэлсэн ч бүтээн байгуулалт, бүтээлч санаачилга руу орчихлоо. Нэгэнт ярилцлага хийснийх энэ сэдвийг тодорхой төвшинд нь гүнзгийрүүлээд асуухад гэмгүй болов уу. Иймд улс ч тэр, аймаг ч тэр хөгжлийн цөм бодлого гэсэн ерөнхий нэг ойлголтыг ихэд чухлаар авч үзэх болсонтой холбоотойгоор хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлье?

-Манай аймгийн хувьд алим, усан үзмийн тариалтын хөгжлийнхөө цөм бодлого болгон тодорхойлсон. Хоёрт нь мэдээж уул уурхай. Орхигдуулж болохгүй салбар гэж байдаг. Түүний тэргүүнд яах аргагүй уул уурхай бичигдэнэ. Өнгөрсөн 2015 онд арван жилийн дараа гэхэд Монгол Улсын алим, усан үзмийн хэрэгцээг хангах зорилт тавьсан. Энэ хүрээндээ Говь-Алтай аймгийн өрх бүрт нэг га газар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Үүнийг мөнгөн дүнгээр нь тооцоод үзэхэд айл өрх бүр нэг га талбайгаасаа 60 орчим сая төгрөг жилд олох боломжтой болно.

-Задаргаагаар нь тайлбарлахгүй юу?

-Нэг га-д ойролцоогоор 400 алимны мод тарьдаг. Нэг модноос дунджаар 50 орчим кг алим хураана. Говь-Алтай аймагт зарж байгаа үнээрээ тооцоход кг-ийг нь 3000 төгрөгөөр зарна. Тэгэхээр нэг модноос 150 мянган төгрөг олох боломжтой гэсэн үг.

-Та итгэлтэй байна уу?

-Тийм ээ. Манай аймагт 1964 онд Бигэр сумын Засаг дарга байсан Чулуун, Лодойхүү баатар хоёр анх алим тарьсан байдаг. Тэр цагаас хойш 50 жилийн хугацаанд манай аймгийн хөрсөнд алим ургасан. Гэхдээ сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тэр газар нэг ч нөхөн сэргээлт, үржүүлэг хийгээгүй. Тэгсэн атлаа ургасаар л байгаа. Тэгэхээр Алтайн нуруу дагасан 20 мянган га хөрсөнд алим тарих бүрэн боломжтой гэдэг нь батлагдсан гэсэн үг. Хөрс, ус, чийг, нарны тусгал нь бүгд адилхан гэдгийг судалгаагаар тогтоосон.

-Гол нь айл өрх бүр тарьж чадах уу?

-Боломжтой. Манай аймаг 1500 мянган өрхтэй. Тэд бүгд нэг га газар эзэмшинэ. Үүн дээр нэмж 4000 мянган өрх шилжиж ирнэ гэсэн тооцоо бий. Ингэснээр зургаан жилийн хугацаанд алимны модоо суулгаж, үр шимээ хүртэж эхэлнэ. Алимны модны суулгац дөрвөн жилийн дараа үр жимсээ өгдөг. Тэгэхээр арван жилийн дараа гэхэд Говь-Алтай аймаг зөвхөн алимны суулгацаасаа 600 сая ам.долларыг жилдээ олдог болно. Айл өрх бүр тарьж чадах уу, үгүй юу гэдгийн тухайд чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ чинь зүгээр нэг жимс тариад идэх тухай асуудал биш. Зарж борлуулж, амьжиргаагаа, санхүүгээ дэмжих тухай яриа шүү дээ. Дээр нь алим тарьснаар дараагийн шатны боловсруулалт нь маш энгийн хэрнээ их олон хувилбартай байдаг юм байна. Алимны нухаш, жүүс, хатсан алим гэх мэтээр цаашаа нэр төрөл нь олшроод явах боломжтой.

-Гэхдээ энэ бүхнийг эхний ээлжинд дэмжих санхүүгийн чадавх танай аймагт бий юу?

-Алим, усан үзмийн хөтөлбөрийг баталж, 300 орчим сая төгрөг төсөвлөж чадсан. Эхний ээлжинд эндээсээ уулын амыг хаасан усны далан барих вэ гэдгээс эхлээд шаардлагатай судалгааг хийнэ. Ажил тэгээд л ундарна байх. Наад зах нь, боловсон хүчнээ гэхэд аймгийнхаа МСҮТ-ээр дамжуулж бэлтгэнэ дээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Nam Dagawal Am Tosdono      ip : 203.91.115.35 2018-01-12 18:18:42
Tiim shuu. Ene humuusiin heldeg ch unen shuu. Ug ni nam ni neeh sonin bish gol ni hen ch garsan bailaa tertee tergui ulsiin hurunguur hiij baigaa bolohoor bi tiim yum hiisen enter gej olon doloon yum yarij baihaar idej uuh ni baga Altai hotoo gesen setgel zurhtei hun baiwal zugeer baihiin daan ch tiim humuus ni howor yum daa

Us chandmana erdene      ip : 203.91.115.35 2018-01-12 18:10:21
Usnii asuudaltai. gehdee huwantsar saw eruul mended yamar2 hor hunuultei gj yaridag bilee. tgd sawalsan us taraaj teriiigee biznes bolgood bgaa ta buhend bayarlalaa. Altaichuud bid hereglehgui gd ch yahaw ta bugded ashigtai bgaa bolohoor yu ch tailbar ugj boloh l yum. !!!

Uwliin uwgun      ip : 203.91.115.35 2018-01-12 18:02:22
Za uuruur helwel zul sariin bayar gedeg hristiin shashnii bayar yum ldaa. Harin mongolchuud ert deer uyes gej yarih ni haashaa ch yum be dee. Zasagt hanii huh harchuud uwliin uwgun aaw gej neeh yaridaggui l yum shig sanagdahiin uur heleh zuil zunduu l bhin. Yamarwaa negen zuild tailbar uguhduu sain yum aa. biznes reklam yaj hiideg gene uu. Tegwel 2000 urh ger uildweriin sawalsan us awj uuj bn shdee. Ter sul taliig ni ashiglaad biznes sanaa bolgood bgan bishiin busuu ? Tm mundag zasag yum bol uur yuman deer naad tarhi chin ajillahgui bn uu? uur yu helhew dee. nudeer harj chiheer sonsoj l bn. Chinbat irgediin tuluulugchid garahaasaaa umnu yamar bailaa altaichuud medne dee. 4hen jil ajillahdaa 4 shirheg land 200 arai ih bish uu ?





(0/800)