ХАЙРЛА, ХАЙРЛА. УЛСТӨРЧИД ӨӨ ХАЙРЛА

2016-01-06 12:08:10

Хамаагүй их загнавал халширч, буцах гэмтэйг нь бодож хайрла

Хайр нь дотроо, хал нь гаднаа гэдэгт нь итгэж хайрла

Хүүхэд, нохойн доог болгохоосоо өмнө хүн гэдгийг нь бодож хайрла

Хөгширч, өтлөхөө ч мэдэхгүй олноос онцгойрох хүслийг нь урамшуулж хайрла

Ангийн олз тааралдвал хөөрцөглөж баярладгийг нь уучилж хайрла

Айхтар хэцүү даалгавар өгвөл хөшиж ядрахыг нь өрөвдөж хайрла                                

Алсан баавгайг ч амьд мэт итгэж зургаа авахуулдгийг нь өхөөрдөж хайрла

Арьсаар нь чихмэл хийсэн туулайг ч амьд гэж итгэдгийг нь өмөөрч хайрла

Айлын олон бүсгүйчүүд дундаас улстөрч болсныг нь магтаж хайрла

Алт, мөнгөнд дуртай айхтар хэцүү шуналыг нь тэвчиж хайрла

Айлын амьдралыг тоохгүй амиа боддог үзлийг нь аргадаж хайрла

Алс хол явахдаа Монголоо мартаж зугаалдгийг нь зөвтгөж хайрла

Ажил албатай байгаа дээр нь улстөрчид өө хайрла

Ахиад сонгууль болбол унаж мэдэхийг нь бодон өрөвдөж хайрла

Хайрла, хайрла

Улстөрчид өө, хайрла 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)