АН-ЫН ДАРГЫН СУНГААНД 4 НЭР ДЭВШИГЧ ӨРСӨЛДӨНӨ

2021-03-11 20:42:11

АН-ын ҮБХ-ны хурал танхимын болон цахим гэсэн хосолсон хувилбараар өнөөдөр боллоо.
Намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо шинэ он гарсаар ээлжит бусаар хэдэнтээ хуралдсан юм. Хоёр талцсан маргааныг эцэс болгон намын нийт гишүүдээсээ даргаа сонгох нь зөв шийдэл гэдгийг Үндэсний бодлогын хорооны гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулж буй Ардчилсан намын даргын сунгаанд 19 гишүүн өрсөлдөхөө илэрхийлсэн ч сурталчилгаа эхлэх энэ торгон мөчид 4 нэр дэвшигч тунаж үлдэн, нэр дэвшигчийн үнэмлэхээ Дотоод сонгуулийн хорооноос гардан авлаа. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж, шударгаар өрсөлдөхөө амласан Даваахүүгийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нарыг энэ ёслолд хүрэлцэн ирсэн УИХ дахь АН-ын гишүүд баяр хүргэж, ҮБХ-ны гишүүд уухайлан дэмжлээ.

Харин Ц.Оюунгэрэлийн хувьд сонгуулийн зардал болох 93 сая төгрөгөө аль данс руу хийх эсэхээ шийдэж чадахгүй байсаар бүх зүйл болоод өнгөрлөө. Хэдийгээр нэр дэвшигч М.Тулгат нэрээ татаагүй хэмээн сошиалд мэдээлж байсан ч энэхүү арга хэмжээнд ирсэнгүй. 

Ковид-19 ийн үед УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу АН-ын ҮБХ-ны гишүүд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүн хоорондын зайгаа барьж хуралдлаа. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)