“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орно

2021-05-07 23:42:34

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон Цагаан хад суурьшлын бүс, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон Цагаан хад суурьшлын бүс, Гашуун сухайт боомтын үйл ажиллагаатай танилцсан. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой" ХК гаргаж байгаа бөгөөд Гашуун сухайт чиглэлийн төмөр зам ирэх оны 7 дугаар сарын нэгэн гэхэд түрүүлж ашиглалтад орох юм. Ингэснээр экспортын хэмжээ нэмэгдэж, эдийн засагт томоохон эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн хөрөнгөөр барьж байгуулахаар болсон. Энэ үйлдвэрийг графикийн дагуу яаралтай барих, ажлыг нь эхлүүлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт өглөө. Нүүрс баяжуулах үйлдвэрийн санхүүжилтийн асуудал шийдэгдсэн, барилгын ажлыг гуравдугаар улиралд эхлүүлж, эхний блок нь 2023 оны 10 дугаар сард ашиглалтад орох юм.

Нүүрс баяжуулах үйлдвэрээс гадна Тавантолгойн ордыг түшиглэсэн Дулааны цахилгаан станцыг энэ онд барьж эхлэхээр ажиллаж байна. Станцын нийт хүчин чадал 450 МТВ бөгөөд Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга томоохон ордуудыг эрчим хүчээр хангах юм. Цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэж, нүүрсээ нэмүү өртөг шингээн баяжуулснаар иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг орлого огцом нэмэгдэнэ. Тус компанийн “А6-20” бизнес төлөвлөгөөнд тооцсоноор жилийн орлого нь ойролцоогоор 4 дахин өсч 7 их наяд  төгрөг, жилийн цэвэр ашиг нь 1 тэрбум ам.долларт хүрэх юм.

Гашуун сухайт боомтын үйл ажиллагаатай танилцсан. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргаж байгаа бөгөөд Гашуун сухайт чиглэлийн төмөр зам ирэх оны 7 дугаар сарын нэгэн гэхэд түрүүлж ашиглалтад орох юм. Ингэснээр экспортын хэмжээ нэмэгдэж, эдийн засагт томоохон эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн хөрөнгөөр барьж байгуулахаар болсон. Энэ үйлдвэрийг графикийн дагуу яаралтай барих, ажлыг нь эхлүүлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт өглөө. Нүүрс баяжуулах үйлдвэрийн санхүүжилтийн асуудал шийдэгдсэн, барилгын ажлыг гуравдугаар улиралд эхлүүлж, эхний блок нь 2023 оны 10 дугаар сард ашиглалтад орох юм.

Нүүрс баяжуулах үйлдвэрээс гадна Тавантолгойн ордыг түшиглэсэн Дулааны цахилгаан станцыг энэ онд барьж эхлэхээр ажиллаж байна. Станцын нийт хүчин чадал 450 МТВ бөгөөд Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга томоохон ордуудыг эрчим хүчээр хангах юм. Цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэж, нүүрсээ нэмүү өртөг шингээн баяжуулснаар иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг орлого огцом нэмэгдэнэ. Тус компанийн “А6-20” бизнес төлөвлөгөөнд тооцсоноор жилийн орлого нь ойролцоогоор 4 дахин өсч 7 их наяд  төгрөг, жилийн цэвэр ашиг нь 1 тэрбум ам.долларт хүрэх юм.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)