З.Энхболдын инээмсэглэлийн нууц юунд нуугдав

2016-02-17 14:24:56

УИХ-ын дарга З.Энхболд инээмсэглэж байна гэнэ... Энэ нь битүүний бөхийн үйл явдал л даа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж байх үеийн агшин хүмүүст ийн сонирхолтой санагдаж. Үйл явдлыг дүрслэх нь ээ нэр дурьдсан хоёр эрхмийг золгож байх зуур УИХ-ын дарга З.Энхболд ихэд сонин инээмсэглэсэн юм байх. Зураг хөргийг нь харах нь ээ сонин ч сонион, сонион. Малгайгаа духдуулж, хөмсгөө нуух маягтай. Гэсэн ч ард олны нүдэнд эл үйл явдал үнэхээрийн асуултын хариу дагуулав. Учрыг эх сурвалжаас  асуух нь ээ хөөрөг зөрүүлээд өнгөрсөн гэнэ. Ярилцсан яриа нь цагаан сарын мэнд, мэндчилгээ байсан юм байх. “Сар шинэдээ сайхан шинэлэв үү” гэх маягтай.

 Угтаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын Шадар сайдаар томилуулах тухай асуудал өнгөрсөн хугацаанд уль дол болтлоо яригдсан. Энэ яриаг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын “Цензургүй яриа” нэвтэрүүлэгт өгсөн ярилцлага тасалсан гэж болно. Тэрбээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг бусдаас их хэмжээний мөнгө авахыг тулгасан тухай эл яриагаараа нотлосон. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Г.Шийлэгдамба улс төрийн тоглоом болсон байх” гэх утгатай тайлбар хийсэн. Үүнээс үүдэн Монголын ард түмэн Н.Энхбаярт итгэх, үл итгэхийн хоорондох сэтгэл зүйн ээдрээнд орсон гэж болно.

Харин эл үйл явдалтай зэрэгцэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эсрэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг улс төрийн нууц далд ажиллагаа явуулчих уу гэсэн таамаг олны дунд өрнөсөн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэхдээ Улсын Прокурорын газрын ойн хурал дээр “Авлигачид эх орондоо ирж салхилдаггүй юм” гэх маягийн үг хэлсэн нь өнөөдөр ч түүний санаа бодлыг илэрхийлсэн үнэлэмж, дүгнэлт, үнэт зүйл гэж ойлгоход буруу зүйл үгүй ээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд “Авлигын эсрэг тэмцэнэ” гэх уриатай оролцож байсан. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хоёр ч удаа хамгаалж байгаа. Энэ утгаараа Н.Энхбаярыг Шадар сайдаар томилуулах УИХ-ын шийдвэрийг дэмжих эсэх нь эргэлзээтэй. Түүний хувьд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгч нь байгаад зогсохгүй хувь улстөрчийнх нь өнөд эвлэрэшгүй “тэмцэгч” нь ч байх талтай. Үүнийг түүний өнгөрсөн хугацааных нь байр суурь ч нотлоно. Иймийн учир дээрхи хоёр эрхмийн золголтыг ард олон эв найрамдал гэж харахаас илүүтэй цаг хугацааны давхцал, зон олны үл биелэгдэх хүлээлт хэмээн бодвол зохилтой биз ээ.

Харин үүнийг хамгийн ойроос буюу дэргэдээс нь ажиж байсан УИХ-ын дарга З.Энхболдын далд инээмсэглэлийн учир юунд байв аа. Тэрбээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамтарч ажиллах нь гэдэг хардлагаар намынх нь даргаас огцруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Харин одоо өөрөө Н.Энхбаярын тэргүүлж буй “Шударга ёс” эвсэлтэй эв түнжингээ бататгахаас өөр аргагүй болгоод байгаа. Нэг ёсны үүнийг нь хувь улстөрчийнх нь хувьд гүн ялагдал гэж бодмоор. Иймд З.Энхболдын инээмсэглэл юунд нуугдав хэмээн асуухад алдаа үгүй биз ээ. Н.Алтанхуягийн алдаан дээр дөрөөлсөний гэмшил үү, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг бууж өгөх болсны батламж уу. Таашгүй үнэн улс төрд олон байх юм даа. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Ганаа      ip : 59.153.115.243 2016-02-24 13:21:48
Н.Энхбаяр бас л овоо ухаантай хүн шүү. Ингэж өөрөө ирж хөөрөг зөрүүлэх тэр агшныг яаж бодож олвоо. тэр хулгйан муу нүд яах вээ угаасаа л хороо л бодож Элбэгээ ерөнхийлөгчийг энэ удаад мад тавиуллаа л гэж бодоо биз.





(0/800)