Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа

2022-09-21 17:45:08

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг сонслоо.
Найрамдал цогцолборын ерөнхий захирал Б.Отгонбат зуслангийн үйл ажиллагаа, хөтөлбөр, хүний нөөц, төсөв санхүү дэд бүтцийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
2023 онд 45 жилийн ойтойгоо золгож буй тус цогцолбор хүүхэд өсвөр үеийнхний танин мэдэх сэтгэн бодох, эрүүл ахуйн зөв дадал, хэвшилтэй болох, байгаль орчинтойгоо зөв харьцах, хамтдаа суралцаж хамтдаа хөгжих шинэлэг бөгөөд сонирхолтой арга хэлбэрээр хөгжлийн хөтөлбөрөө сайжруулжээ.
Дээд хүчин чадлаараа ажилласан ч Монголын нийт хүүхдийн 0,2 хүрэхгүй хувь нь Найрамдал зуслангийн үйл ажиллагаанд хамрагддаг. Тиймээс “Онлайн Найрамдал” хөтөлбөр боловсруулан нэвтрүүлэхийг зорьж байна. Мөн зуслангийн зуны ээлжийн эрхийг 100 хувь цахимаар явуулдаг болсон талаар тэрээр танилцуулсан юм.
Зуслангийн өвлийн төв байр болон дулаанаар хангах цехийн иж бүрэн засвар шинэчлэл хийгдэж байна. Өвлийн байрны засвар энэ ондоо дуусах бол хил хаалттай байдлаас үүдэн дулааны цехийн засвар он дамнан хийгдэхээр байгаа аж.
      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)