Төрийн банкны малчны зээлийн хүүг бууруулах шалгуур

2016-03-06 21:29:45

Засгийн газраас жилийн 29.5 хувийн хүүтэй байсан малчны зээлийн хүүг 18 хувь болгох шийдвэр гаргаад 20 орчим хонож буй. Түүнчлэн Засгийн газраас Төрийн банкны малчны зээлийн хүүг 10 болгож дахин бууруулахаа мэдэгдсэн.Энэ дагуу тус банк 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17411 малчин зээлдэгчийн хүүг 18 хувь буюу сарын 2.5 хувиас 1.5 хувь болгон бууруулсан байна.Харин дахин арван хувь болгон бууруулах Засгийн газрын шийдвэрийн тухайд одоогийн 18 хувийн хүүтэй зээлээ хааж байж дахин зээл авахад хүүг нь шинээр бодох шийдвэр гаргасан байна.Ингэхдээ тухайн малчин малаа тогтмол хугацаанд нь вакцинд хамруулсан, эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлсөн, арилжааны банканд Малчин данстай байх ёстой гэсэн гурван шалгуурыг хангасан байх ёстой аж.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)