“Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжих 2023 оны төсвийн ТАВАН ШИНЭЧЛЭЛ
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын дунд хугацааны зорилт нь “Шинэ сэргэлтийн бодлого”. УИХ-аас баталсан уг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын санаачлагч нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний тэргүүлж буй Засгийн газар бөгөөд уг бодлогын гол зорилт нь “Хот, хөдөөгийн сэргэлт”. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөгжил бүхэлдээ Улаанбаатарт төвлөрснөөр хүн амын 60 орчим хувь, нийт аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь тус тус нийслэл хотноо төвлөрөх болсон. Энэ нь Монгол Улсын хөгжлийн бодлогод бүсчилсэн хөгжил, тэр дундаа хөдөөгийн хөгжлийн бодлого алдагдсаны илрэл бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар УИХ-аас зохион байгуулсан “Төсөв 2023” хэлэлцүүлгийн үеэр “Орон нутгийг дэмжинэ гэдэг бол хотын төвлөрлийг бууруулна гэсэн үг биш. Иймд орон нутгийг оронсууцжуулах, дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, ипотекийн зээлийн хүүг хөдөө орон нутагт гурав болгох, чанартай боловсон хүчин хөдөө орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувиар төсвийн захирагч өөрөө нэмэх боломжийг 2023 оны төсөвт гаргаж өгч байна. Цаашаа орон нутагт багш, эмч нар очиж ажиллах, орон нутагт ажилласан боловсон хүчнийг төр бодлогоор шатлан дэвшүүлэх, дэмждэг байх мерит зарчим барих зэрэг асуудал дээр 2023 оны төсөв томоохон соёлын эхлэлийг тавьж байна. Мөн орон нутаг дахь ашигт малтмалын газрыг эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс олгодог хандив тусламжийг орон нутагт төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчнууна бүрдүүлнэ. Нэг үгээр хэлбэл хот руу чиглэбэл үнэтэй, хөдөөг чиглэвэл дэмждэг байх реформ 2023 оны төсөв дээр хийгдэж байгаа” хэмээсэн.
Иймд уг бодлогын өөрчлөлтийг 2023 оны улсын төсвийн төсөлд тусгайлан тусгаж өгсөн бөгөөд дараах таван чиглэлээр нэмэлт санхүүжилтийг төлөвлөсөн байна.
Сэтгэгдлүүд :