Хүн төрөлхтөн өдгөө өнгөрөн одсон 2022 оныхоо амжилт ололт, алдаа дутагдалд дүгнэлт хийж, хуанлын хуудсыг шинээр нээсэн 2023 оны зорилт зорилгыг тодорхойлсон өдөр хоногууд эхэлж байна. Цаг хугацаа болгон өөрийн сургамж, дурсамжийг үлдээдэг бөгөөд Монгол Улсын Засгийн газар болоод монголчуудын хувьд ч 2022 он амаргүй жил болж өнгөрлөө. Дэлхий нийтийг хамарсан ковид 19-ийн халдвар зөвхөн өвчин зовлонгийн гашуун сургамж, үхэл хагацлын хүнд хэцүүг үлдээгээд зогсохгүй тэсч үлдэх, тэсвэрлэж давах ёстой эдийн засгийн хязгаарлагдмал нөхцөл байдлыг бий болгов. Улс орон төдийгүй гэр бүл, хувь хүний тухайд ч тэрхүү хязгаарлагдмал нөхцөл байдлыг хэрхэн даван туулах, хэвийн нөхцөл байдлыг сэргээн сайжруулах арга замыг дор бүрнээ эрэн хайж байна. Тэр дундаа, хоёр хөршөөр хашигдаж, бүслэгдсэн газар зүйн байршилтай Монгол Улсын хувьд эдийн засгаа тэлэхээс илүүтэй тэсч үлдэх гарц гаргалгааг эрэн хайхад 2019-2022 оныг бүхэлд нь зарцуулсан хэмээн дүгнэж болно. Тэсвэрлэхүй бэрх уг нөхцөл байдлын улмаас Сүхбаатарын талбайд олныг хамарсан жагсаал цуглаан хоёронтаа үргэлжилж, өдгөө ч шударга ёсны эрэл хайгуулд гарсан Монголын ард түмэн уриа лоозонгоо хураахыг хараахан яарахгүй байгаа нь илт. Энэ бол эрх чөлөөт Монгол Улсын хувьд ард иргэдийн зүгээс шаардах ёстой, хариуцлага нэхэх учиртай зүй ёсны жагсаал цуглаан. Харин нэг онцлог нь ард иргэдийн үнэнийг эрж хайсан, хариуцлага нэхсэн жагсаал цуглаан бүрт энэ удаад Монгол Улсын Засгийн газар чих зөөлөн хандаж, хамтран ажиллаж, шударга ёсны нэхлийг хамтдаа дуудсан явдал. Төр хийгээд ард түмэн гэсэн хоёр талт хуваагдал арилах нөхцөл бүрдснийг дээрх үйл явдлаас харж болох бөгөөд цаашид ч эрх чөлөө, шударга ёсны тэмцэл нэг агаартай байх нь хэмээн итгэж бас болох.
Ажил хэрэг болоод үр дүнгийн тухайд гэхдээ Монгол Улсын Засгийн газар бүрэн дүүрэн үүрэг хүлээж сайн ажиллаа гэж дүгнэхэд хэцүү. Учир нь, цаг хугацааны нөхцөл байдал, хязгаарлагдмал орон зай, урт удаан хугацааны турш ужигарч дагтаршсан шударга бус байдал нэг жагсаал, хоёр жагсаалаар тэгширч сайжрахгүй нь ойлгомжтой. Харин маш тодорхой, үр дүн нь олон нийтэд ил тод дараах есөн шийдлийн тухайд өөр хэрэг.
Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлж, дээр дурдсан үр дүнд хүрснээр
ковид-19 цар тахлын оргил үед хасах 4.6 хувь хүртэл агшиж, 1992 оноос хойш анх удаа доод түвшинд хүрээд байсан Монгол Улсын эдийн засаг 2022 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр дөрвөн хувьд хүрч өссөн байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын 2022 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхөд зайлшгүй тодруулж харах есөн шийдэл, есөн үр дүн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оныг буюу 2023 оныг эдийн засгийн өсөлтийн жил болгохоо 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Монголын нийт ард түмэнд хандаж хийсэн мэндчилгээгээрээ дамжуулан амлав.
Г.ЭНХЛЭН
Сэтгэгдлүүд :