Монгол улсын Засгийн газар 2017 онд авсан 800 сая долларын “Гэрэгэ” бондын өрийн үлдэгдэл болох 368,7 сая долларыг бүрэн төлж барагдууллаа. Сенчири-2 төслийн хүрээнд Гэрэгэ бондыг төлөх валютын нөөцийг бүрдүүлсэн бөгөөд Монгол улсын гадаад валютын нөөцөд сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд 1,6 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр, өрийн дефолтын эрсдэлээс сэргийлж чадлаа.
Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 22 цагийн өмнө
Монгол улсын Засгийн газар 2017 онд авсан 800 сая долларын “Гэрэгэ” бондын өрийн үлдэгдэл болох 368,7 сая долларыг бүрэн төлж барагдууллаа. Сенчири-2 төслийн хүрээнд Гэрэгэ бондыг төлөх валютын нөөцийг бүрдүүлсэн бөгөөд Монгол улсын гадаад валютын нөөцөд сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд 1,6 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр, өрийн дефолтын эрсдэлээс сэргийлж чадлаа.
Засгийн Газар 2016 онд авсан “Кредит свисс” банкны 60 сая ам.долларын синдикат зээлийг 2021 оны 3-р сард бүрэн төлсөн бол 2016 онд гарсан “Мазаалай” бондын үлдэгдэл,132,6 сая ам.долларыг 2021 оны 4-р сард бүрэн барагдууллаа. Мөн 2012 онд босгосон “Чингис” бондын өрийн 136,8 ам.долларыг 2022 оны 12-р сард хугацаанд төлж барагдуулаад байна. Өнөөдөр “Гэрэгэ” бондын үлдэгдэл 368,7 сая ам.долларын өрийг бүрэн төлж байна.



Сэтгэгдлүүд :