“Нээлттэй төсөв” эрдэм шинжилгээний хурал 2023 тэмцээний ялагчид тодорлоо

2023-06-27 14:12:00

Европын Холбоо, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам нь Unread media компанитай хамтран зохион байгуулсан “Нээлттэй төсөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, 6-р сарын 16-ны өдөр ялагчдаа тодрууллаа.

             “Төсвийн өгөөж, үр ашиг болон нөлөөллийн шинжилгээ” сэдвийн дор зохион байгуулагдсан тус тэмцээний сүүлийн шатанд шилдэг 13 баг өрсөлдлөө.

Багуудын бүтээлтэй ЭНД дарж танилцана уу.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд:

  • Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо;
  • Сангийн яамны Төлбөр тооцооны хэлтсийн дарга Л.Наранчимэг;
  • Эдийн засаг, xөгжлийн яамны Төлбөрийн тэнцлийн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ;
  • Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Д.Бадамчимэг;
  • Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал С.Баттулга;
  • Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн эдийн засгийн тэнхимийн дэд профессор А.Гантунгалаг нар ажиллалаа.

Ингээд эрдэм шинжилгээний хурлын шилдгүүдтэй танилцъя.

I байр: “Байгалийн баялгийг хэрэглэх, хадгалах дүрэм: Монгол улсын жишээ” сэдвээр Б.Эрхэмбаяр, Ж.Энхбаяр,

II байр: “Далд эдийн засгийн хэмжилт, түүний төсөвт үзүүлэх нөлөө” сэдвээр П.Гантөмөр, Э.Ундрал,

III байр: “Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийн детерминистик болон стохастик шинжилгээ” сэдвээр Т.Элдэв-Очир,

Тусгай байр: “Тэтгэврийн  даатгалын сангийн төсөвт үзүүлэх дарамтын тооцоолол” сэдвээр Д.Ариун-Эрдэнэ, Б.Ууганбаяр,

Тусгай байр: “МУ-ын ААНБ-уудын санхүүгийн тайлангийн хяналтыг сайжруулах боломжийн судалгаа” сэдвээр О.Лувсанжамц шалгарлаа.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)