“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2023”-д найман настнаас наян настнууд оролцож байнаА АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2023-09-29 17:27:52

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 48 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн амжилттай үргэлжилж байна.
Үзэсгэлэнд оролцсон байгууллагуудаас шинэ технологи,инновац нэвтрүүлсэн аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүнийг шалгаруулж Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал гардууллаа.
1. Экспортын онцлох бүтээгдэхүүн- (Wooly Mongolia) брэнд-МОНГОЛ НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН
2. Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн- "Спек материалс" ХХК(SPECK MATERIALS LLC)-Аргалаас гаргаж авсан цаасан бүтээгдэхүүн
3. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн- Хайнаг толгой хоршоо тус тус шалгарлаа.
Үзэсгэлэн 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал 09:00-19:00 цагийн хооронд "Мишээл экспо" төвд зохион байгуулагдана.
      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)