“Сайдын цаг” уулзалтад Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцлоо

2016-03-17 15:42:08

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ямар ажил хийж байгаа талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Сайдын цаг”-аар мэдээллээ.

2015 онд “Батлан хамгаалах бодлогын үндэс” бодлогын баримт бичиг шинэчлэгдэн батлагдсан. Энэ баримт бичигт орсон өөрчлөлт шинэчлэл, түүний онцлог, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар Зэвсэгт хүчний ангиуд, салбарын харъяа нэгж байгууллагын алба хаагчдад танилцуулж байна.

“Эх орны цэрэг” яруу найргийн наадмыг 26 дахь жилдээ зохион байгууллаа. “Зэвсэгт хүчний сургалтын тогтолцоонд хийсэн шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгэний хурал,  ахмад, залуу гурван үеийн уулзалт болжээ.

Өнөөдөр нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын Үлээвэр хөгжимчид хөгжимтэй парад алхаж, монгол цэргийн сүр хүчийг хөг ая, эгшигтэй үзүүлнэ. Чингис хааны талбайд болох энэ жагсаалд ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн найрал хөгжим болон “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжим оролцож байна. 

Монгол Улс бүх нийтээр цэргийн алба хаах тухай хуулийн заалтыг хэрэгжүүлж, нийт залуусыг цэргийн алба хаалгадаг тогтолцоонд шилжүүлэх арга хэмжээний хүрээнд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Цар хүрээг нь өргөтгөж энэ жил орон нутагт буюу Улаанбаатар хот, Ховд, Дорнод аймагт хэрэгжүүлэхээр бэлтгэж ажлыг хангаж байна. Хөтөлбөрийн сургалтад энэ жил 1000 оюутан хамрагдах боломжтой ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)