"Google business profile" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

2023-11-09 14:06:07

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар , GIZ Mongolei , Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ хамтарсан “Эрсдэл ба даатгал“ болон GOOGLE ашиглан бизнесээ өргөжүүлэх "Google business profile" сэдэвт сургалт 2 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтад СҮХБААТАР дүүргийн бизнес эрхлэгчид хамрагдаж, хүүхдийн баривч үйлдвэрлэгч "БУМАН ҮРС" брэндийн хамт олон GOOGLE BUSINESS PROFILE -ийн тусламжтай Germany, Sweden, Japan улсаас үйлчлүүлэгчидтэй болсон таатай мэдээг дуулгаж, бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Мөн бизнес эрхлэгчид Улаанбаатар инновацын төв / Innovation HUB /болон Start up компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.

Сургалт 2023.11.23-ыг дуустал зохион байгуулагдах тул бизнес эрхлэгч та амжиж бүртгүүлээрэй.

Хаана: Улаанбаатар инновацын төвд https://bitly.ws/ZjqZ

Бүртгүүлэх холбоос: https://bitly.ws/YTE9

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)