ШИЛДЭГ ШИЙДЭЛ ТАНИЛЦУУЛСАН БАГУУД ТОДОРЛОО

2023-11-13 13:11:10

Хотын асуудлыг шийдвэрлэх 2 дахь хакатон болох "Автомашин хуваалцах шийдэл боловсруулах" хакатон арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. НБИХГ-ыг дарга Б.Бат-Өлзий, "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Төслийн удирдагч Н.Дашдэмбэрэл, МУ-ын Зөвлөх инженер Д.Санжсүрэн, НЦХМТГ-ын Технологи систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Чойжилсүрэн, МҮОНТ-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал О.Гомбожав нар шүүгчээр ажиллаж шилдэг шийдэл гаргасан 3 багийг танилцууллаа.

1-р байр "Stood"

2-р байр "Carpool Mongolia"

3-р байр "Algorighm Avengers" багууд тус тус шалгарлаа.

Мөн "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Төслийн удирдагч Н.Дашдэмбэрэл "Carpool Mongolia" багийн шийдлийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх боломжтойгоо илэрхийлсэн бол МУ-ын Зөвлөх инженер Д.Санжсүрэн тус хакатонд оролцсон шилдэг багуудад үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүлж дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Дататонд оролцож эрдэм мэдлэг, ур ухаанаа шавхсан багууддаа Амжилт хүсье.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)