Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар , GIZ Mongolei , Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ хамтарсан “Эрсдэл ба даатгал“ болон GOOGLE ашиглан бизнесээ өргөжүүлэх "Google business profile" сэдэвт сургалт 3 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтад ХАН-УУЛ дүүргийн бизнес эрхлэгчид хамрагдаж, хүүхдийн баривч үйлдвэрлэгч "БУМАН ҮРС" брэндийн хамт олон GOOGLE BUSINESS PROFILE -ийн тусламжтай Germany, Sweden, Japan улсаас үйлчлүүлэгчидтэй болсон таатай мэдээг дуулгаж, бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Мөн бизнес эрхлэгчид Улаанбаатар инновацын төв / Innovation HUB /болон Start up компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.
Сургалт 2023.11.23-ыг дуустал зохион байгуулагдах тул бизнес эрхлэгч та амжиж бүртгүүлээрэй.
Хаана: Улаанбаатар инновацын төвд https://bitly.ws/ZjqZ
Бүртгүүлэх холбоос: https://bitly.ws/YTE9
Сэтгэгдлүүд :