“САЙН МАЛЧИН ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД МАЛЧНЫ ЗЭЭЛИЙН ЖИЛИЙН ХҮҮ 10% БОЛЖ БУУРЛАА

2016-03-17 15:46:38

МУ-ын Засгийн газраас Мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, Мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн экспортыг дэмжих, Малчдын ажиллаж, амьдрах нѳхцѳлийг сайжруулах зорилгоор малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах бодлогоо тодорхойлон хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ.

Дээрх бодлогын хүрээнд Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 4-ний 90 тоот тогтоолоор Төрийн банкны 17,411 малчин зээлдэгчийн жилийн жигнэсэн дундаж хүү 29.5 хувь байсныг 18 хувь буюу сарын 1.5 хувь болгон бууруулсан.

Тэгвэл өнөөдөр Малчин данстай, эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлж мөн малаа тарилга туулгат бүрэн хамруулсан малчид Монгол улсын Засгийн газраас баталсан “Сайн малчин хөтөлбөр”-ийн хүрээнд жилийн 10%-ийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой болж байна.

Малчны зээлийн хүү буурснаар 29.5 хувийн хүүтэй 5 сая төгрөгийн зээл авсан малчин өрх жилийн хугацаанд 6 сая 106 мянга 250 төгрөг төлдөг байсан бол 10 хувьтай болсноор 5 сая 375 мянган төгрөг болж жилд 730 гаран мянган төгрөгийн хүүгийн дарамтнаас чөлөөлөгдөх боломжтой юм. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)