Нүүрсний магнат компани Peabody Energy ДАМПУУРЛАА зарлалаа

2016-04-14 11:24:12

Америкийн нүүрсний томоохон компани болох Peabody energy нүүрсний үнийн, эрэлтийн бууралт зэргээс үүдэн өрөө төлж чадахгүйд хүрч байна. Тус компани нь 6,3 тэрбум долларын өртэй ба 30 хоногийн дотор хүүгийн төлбөрийг төлж чадахгүй бол дампуурлаа зарлаж магадгүй хэмээн мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл Дэлхийн хамгийн том хувийн эзэмшлийн нүүрс олборлогч,  нүүрсний салбарын хоёр дахь том компани болох Peabody Energy компани дампуурлын үеийн хамгаалалт хүсч шүүхэд хандлаа.

Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн огцом уналт нь тус компанийн хэрэгжүүлж байсан Австрали дахь нүүрсний төслөө өргөжүүлэхээр зээлсэн ззэлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учруулаад байсан юм. Компанийн бүртгэлтэй нийт хөрөнгө болон өр төлбөрийн хэмжээ нь 10-50 тэрбум хүртэлх хэмжээгээр үнэлэгдэж байгаа хэмээн шүүхийн зүгээс мэдэгджээ.

Компанийн гүйцэтгэх захирал Glenn Kelow: “Энэ бол амаргүй шийдвэр байлаа гэвч Peabody компанийн хувьд хамгийн зөв зам болох юм. Өнөөдөр гаргаж буй энэ шийдвэр нь манай компанийн хувьд өрийн дарамт, зах зээлийн уналттай үеийг шийдэх ганц гарц нь байлаа”  хэмээжээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)