С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг хэзээ илрүүлэх нь төрийн нууц уу

2016-04-20 16:57:30

УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг 1998 оны аравдугаар сарын хоёрны өдөр гарсан ч өдгөө хэрэг илэрхийгүй байсаар 18 жилийн нүүрийг үзэж. Ардчилсан нам төрийн эрх барьж байх үед гарсан эл хэргийг Ардчилсан нам засаг барих өнөөдрийн цаг хугацаандаа илрүүлэхэд ойртсон хэмээн мэдэгдсэн нь бас л гайхам тохиолдол. Тэр дундаа түүний гэргий Б.Булганыг бүхэл бүтэн 18 жилийн дараа анх удаа барьж, хорин, төрийн нууцад хамруулсан зүйл ангиар мэдээлэл түгээхийг нь ч хориглосон гэх. Харин энэ талаар нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Төв аймгийн хориход очиж уулзсныхаа дараа “Ардчиллыг авчирсан хүнийхээ эхнэрийг ардчилалгүйгээр хорьж болохгүй” гэж мэдэгдсэн. Улмаар өчигдөр Төрийн ордонд Хүний эрхийн хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнбат нэгэн мэдэгдэл хийсэн нь “Тэр хэрэгт төрийн нууцтай холбоотой мэдээ, баримт авагдсан учраас төрийн нууцад хамруулсан. Үүнээс цааш дэлгэрүүлж ярьж болохгүй” гэдэг өгүүлбэр байв.

Уг нь олон нийтийн зүгээс энэ хэргийг илрүүлэх нь чухал хэмээн үзэж буй болохоос бус төрийн нууцтай холбоотой мэдээлэл болж хувирна гэж өнөөдрийг хүртэл бодоогүй л болов уу. Арай С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг хэзээ илрүүлэх нь төрийн нууц биш л байгаадаа.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)