Эрүүгийн хуулиар эмч нарын итгэлийг яллав

2016-04-20 17:39:24

 

Эрүүл мэнд, спортын яам сайдгүй байгаагийн горыг зөвхөн өвчтөнүүд ч үүрч байгаа хэрэг биш. Эмч нар ч давхар давхар дарамтанд орж,  Эрүүгийн хуулийн хэрэгжилтээс айж мэгдэж ажиллаж байна гэвэл та итгэх үү.

Учир нь шинэ батлагдсан Эрүүгийн хуульд эмч болон эмнэлгийн ажилтнуудыг ажлын хариуцлага алдвал нэг жилээр ажиллах эрхийг нь хасах, нэг сараас нэг жилийн хугацаанд хорих ялаар шийтгэх, өвчтөн нь амь эрсдсэн бол 2-8 жилийн хорих ялаар шийтгэхээр зүйлчилсэн байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн 10.1-д заасан “Санаатайгаар хүний амь насыг хөнөөж, онц гэм хэрэг үйлдсэн бол ийм ял өгнө” гэсэн заалттай үйлчлэх цар хүрээгээрээ адилхан. Цар хүрээ гэдэг нь ялын хэмжээгээрээ адилхан гэсэн үг.

Гэтэл энэ хуулийн төслийг боловсруулах үед Эрүүл мэнд, спортын яамнаас нэг ч удаа санал хүсэлтээ илэрхийлж, эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалсан нь үгүй. Тэгвэл бодит амьдрал дээр эмч хүн яаж ч бодсон хутга барьж бусад руу дайрдаг алуурчны сэтгэлээр хүний амийг хөнөөхгүй нь ойлгомжтой. Тэр дундаа Монголын эмч нар хөгжиж буй орны эмч нарын цалингаас 15-20 дахин бага цалин авдаг. Ачаалал нь харин эсрэгээрээ. Ийм нөхцөлд чин сэтгэлээрээ ажиллаж буй тэдэнд  зориулан Эрүүгийн хуульд ийм хатуу заалт оруулж, бусдын амийг санаатайгаар хөнөөсөн алуурчны хэмжээнд шийтгэхээр зүйлчилсэнд нь гайхахгүй байхын аргагүй. УИХ-ын гишүүд өөрсдөө хэн нэгний амьдралыг аврахын тулд нойр хоолгүй зүтгэж чаддагсан билүү дээ.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)