Н.Алтанхуяг алдаанаасаа айхгүй нь бололтой

2016-04-25 15:30:27

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирүүлжээ. Тэрбээр энэ талаар олон нийтэд нээлттэй мэдээллэж, юу асууна түүнд нь ил тод хариулахаа амлав. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг мэдэгдэл хийж, “Монголын авлигын гол тэргүүлэгч нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” гэдэг мэдээллийг олон нийтэд өгсөн. Уг нь ард нийтийн зүгээс түүнийг хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Х.Баттулгатай дайтах тухай таамаг байсан. Гэтэл тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Х.Баттулга нарын зөрчил дундуур туслан авч Ерөнхийлөгч руу дайралт хийхийг чухалчилсан.

Улмаар энэ асуудлаас нь үүдсэн үү, яасан Мөрдөн байцаах газрын Онц хүнд хэрэгт мөрдөх хэлтсийн хошуучаас өнөөдрийн дотор мэдүүлэг өгөх зарлан дуудах өгсөн байна. Гэхдээ мэдээж өөрийнх нь таамаглаж байгаагаар бол шүү дээ. Ямартай ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн эсрэг чанга дуугарч, алдаа хийлээ хэмээн өмнөөс нь айх хүн олон байсан бол харин хувь хүнийх нь хувьд айдас төрөөгүй бололтой.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)