С.Ганбаатарын Ерөнхийлөгч болох мөрөөдлийг ХҮН-ий лойдорууд “булшиллаа”

2016-05-01 12:33:52

-ХҮН ДАМПУУРЛАА ЗАРЛАСАН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН -29-НӨӨС 30-НД ШИЛЖИХ ШӨНИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТЭМДЭГЛЭЛ-

Хилийн чинадад ихийг сурч мэдэж, амбицийн өндөрлөгт хүрсэн ч эх орондоо жудагтай ажиллаж амьдарч чадах нь түүнээс илүү бэрх гэдгийг илэрхийлсэн тод жишээ нь ХҮН-ий залуусын арчаагүй улс төр байлаа. Хэн ч танихгүй гадаад үзэл санааны хуулбарууд Монголд ирсэн даруйдаа боловсрол мэдлэг, эдийн засаг болон улс төрийн шинэ үзэл санааг яриад яваад байхаар амжилт олно гэж итгэсэн. Тэр даруйдаа нам байгуулж, сонгогчдын таван хувийн саналыг авах замаар УИХ-д суух, цаашлаад гүйцэтгэх засаглал руу хөл дүүжлэх албатай болно гэсэн санасан. Гэтэл нөхцөл байдал амар байсангүй. Энэ удаад нь тэд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өвөртөө нуусан Хөдөлмөрийн үндэсний намыг нь өмчилж авсны хувьд түүнийг намдаа идэвхжүүлэх замаар илүү их боломж бололцоонд хүрч чадна гэж найдсан. Тэр ч тэдний ятгалгад орж, Ерөнхийлөгч болох замаа засахын тулд ганцаараа бус намаар далайлгахыг чухалчилсан. Нэг ёсны хэн хэнийх нь эрх ашиг огтлолцох энэ үед С.Ганбаатарын рейтинг бүх шатны судалгаанд нэгдүгээрт жагсаж, урьд хожид баймгүй амжилт үзүүлэх нь тэр.

Арга ч үгүй, Монголын үйлдвэрчний эвлэл гэдэг асар том олон нийтийн дэмжлэгээс жагсаалын тэмцэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын “эвлэрэшгүй дайсан”, Оюутолгойн эсрэг орилоо Ганбаа гэх мэт бүх тодотгол нь түүний хувьд ялалтын өндөрлөгийг аль хэдийнэ эзлэхэд бэлэн болсон генерал мэт сэтгэгдэл төрүүлсэн байх. Харамсалтай нь, тэрбээр өдгөө одоогийн УИХ-ын бүрэн эрх дуусахтай зэрэгцэн гудамжны улс төр рүү ханцуй шамлахаас өөр ганц ч гарцгүй болчихлоо. Юун 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, төрийн тэргүүн болох. Юун, УИХ-д ганцаараа босоо Ганбаа тодотголтойгоор гишүүний бүрэн эрхийг үүрэх. Сүүлийн жил гаруйн хугацаанд Монголын улстөрчдийн рейтингийн тэргүүн байрын ганцаараа эзэлж байсан түүний мөрөөдлийг ердөө л 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө намынхан нь “булшилчихлаа”.

Энэ шөнөөс урьтан ХҮН Сонгуулийн ерөнхий хороонд сонгуульд оролцох сүүлчийн албан ёсны шийдвэрээ хүргэж өгөх ёстой байсан. Гэтэл ХҮН-ийн Дээд шүүхээр хүлээн зөвшөөрөгдөөгүй дарга нь болох Т.Ганболд тамгаа аваад зугтчихсан. С.Боргил хэдийгээр саяхан ХҮН-ий дарга болсон ч тамгаа гардаж авч дөнгөөгүй байсан нь Т.Ганболдод тамгандаа найдах эрх өгсөн хэрэг л дээ. Иймд тэрбээр намынхаа нөхөд рүү ганц мессеж бичсэн нь “С.Боргил, Т.Доржханд, Ө.Мөнхбат тэргүүтнийг өөрөөс нь уучлал гуйж, хөлд нь сөхрөх” тухай болзол байж. Харин наадуул нь үүнийг зөвшөөрөөгүй. Муу ч, сайн ч өөрсдийн анхлан байгуулсан намаа хулхи бизнесмэнд залгиулж, дампууруулчихаад түүнээс уучлал гуйна  гэж юу байхав. Ийм нэг сэтгэгдэл тэднийг барьж хорьсон нь ойлгомжтой.

Ингэж өдрөө барсан тэд шөнийн 24 цаг орчимд намынхаа төв байранд уулзалдаж сэтгэлийн үгээ ярилцах мөчид инээдэм, ханиадам болох нь тэр. Учир нь, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, ХҮН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Одонгуа, Баянгол дүүргийн ХҮН-ын дарга Х.Ганхуяг нараас бусад нь бие даан УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө нэг бүрчлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэ өгсөнөө хүлээн зөвшөөрч. Энэ үедээ нулимсуу урсгаж, өнгөрсөн хугацаанд зангидсан өсөө тайлж байгаа мэт бүгдээрээ Т.Ганболдын эсрэг яахаа мэдэхгүй “тэврэлдэж” суусан гэх. Гэхдээ энд бол Т.Ганболд, С.Боргил нарын хэн нь ч сонин биш. Гагцхүү тэдний зөрчил Монголын олон нийт дунд хамгийн нэр хүндтэй улстөрчийг зүгээр л улс төрөөс шахан гаргаж, гудамжны улс төр рүү шидэлчихэж байгаа нь гайхмаар биш гэж үү. Гол нь С.Ганбаатар өдгөө хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдтэй “зодолдож” шахагдсан бол өөр хэрэг гэтэл гадаадад сурсан нэртэй лойдоруудад ингэж тоглуулна, тэднээ Ерөнхийлөгч болох мөрөөдлөө “булшлуулна” гэж хэзээ ч төсөөлж байгаагүй үйл явдал байлаа. Тэр дундаа хувь хүнийх нь тухайд... 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

zochin      ip : 1.25.82.122 2016-05-01 18:01:57
Ganbaatar hunee buruu tanij huurhii ter heden loison yumnuud ih sanaj dee zailuul tiim yumnuud hol yawdaggui l yum Ganbaatart amjilt husiye zaawal yerunhiilugch bolooroi

zochin      ip : 1.25.82.122 2016-05-01 17:59:26
ajil uragshaa ahiagui ch geh shig chinii ajliig ideh gej baisan yumiig ne zogsooson uu harin ch Ganbaatar haana ch heleh ugtei hiisen ajiltai hun baihaa yamar ch baisan nutag usaa hudaldah hun bish

erka      ip : 182.160.1.177 2016-05-01 17:24:51
gambaa yah gej iim balai humuustei ochij niilsen um be hairan ner hund odoo gantsaaraa ybj uz iimerhuu mongni nobshnuudaas zaigaa barij yb deereesne chnii reting neeh unaagui shuu zaabal eronhiilogch bolooroi

ЗОЧИН      ip : 103.229.123.107 2016-05-01 16:39:49
гАНБААТАРЫН НЭР ХҮНД ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ.ИХ 4 ЖИЛ СУУХДАА ЮУ ХИЙГЭЭГҮЙГ МЭДНЭ.ЭХ ОРОНЧ ХҮН БОЛЖ ГАЗАР НУТАГ ОЮУТОЛГОЙ Л ГЭЖ БААХАН ОРИЛСОН.ХАРИН ҮҮНИЙ ГАЙГААР АЖИЛ УРАГШАА АХИАГҮЙ.





(0/800)