Л.Эрдэнэчимэгийн хуулийн гэгээрэл амьдралын үнэнд сөхөрлөө

2016-06-15 14:30:03

Өндөрөө авсан улстөрчийн карьер унахдаа хатуу байдгийн үлгэрлийг УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн 71 тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Эрдэнэчимэг харууллаа. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлынхаа нэгдүгээрт Тамхины хяналтын тухай хуулийг бичсэн. Үүнд нь талархах хүн ч олон. Учир нь, уушийн газар бүр тамхины хөх утаанд өнгө алдаж, өмссөн хувцас утаа тортогт өнгө буурдаг. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр тамхи зарах, татахыг хориглосон нь ирээдүй үе рүү чиглэсэн эрүүл санаачилга байлаа. Харамсалтай, нь тэрбээр энэ бүх санаачилж батлуулсан хуулиндаа өөрөө эзэн байж чадсангүй.

Төрсөн өдрөөрөө Төрийн ордонд нэр бүхий гишүүдтэй найрлаж, УИХ-ын гишүүн Г.Уянгад бичлэг хийлгэсэн нь түүнийг задгай баярлах эрх УИХ-ын гишүүнд байдаггүй гэдгийг гэрчлэв. Үүгээр ч зогсохгүй уг бичлэгээ 50 сая төгрөгөөр нам дарж, устгуулахыг хүссэн нь ч зорилгыг нь зөв бус буруу болохыг нотлов. Угтаа тэрбээр сайн ээжийн хувиар хууль санаачилсан байж болно. Гагцхүү өөрөө сайн ээж байсан уу гэдгийг нь тамхитай нь холбож үзвэл бас л бэрх. Цаашлаад тэрбээр Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн. Үүнийх нь торгууль ердөө л 50 мянган төгрөг. 50 сая төгрөгийг цагийн дотор шилжүүлдэг хүнд 50 мянган төгрөгийн торгууль бол инээд хүрмээр мөнгө. Харин үүнийхээ ард тэрбээр дахин хууль санаачилж, төрд иргэнээ төлөөлөх эрхтэй юу.

Энэ талаараа тэрбээр “Төрийн ордонд тамхи татсныхаа төлөө уучлал гуйя” гэж мэдэгдсэн. Улмаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Д.Анужинг элдэвлэсэнтэй өөрийгөө дүйцүүлж “Эмэгтэй улстөрчдийг зайлуулах оролдлого” хэмээсэн нь бий. Гагцхүү энд эмэгтэй эрэгтэйдээ байгаа юм биш. Хувь улстөрчийн ёс зүйн асуудал сөхөгдөж байгаа хэрэг. Үүнийг хуулиас эрж хайвал дараах заалт тод харагдана.

Гол нь, Төрийн ордонд Л.Эрдэнэчимэг ганцаараа биш. УИХ-ын гишүүд Төрийн ордонд байрлах өөрсдийн өрөөнд согтууран цэнгэх, тамхи татах бол хэвийн үзэгдэл. Энэ дагуу УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Д.Эрдэнэбатыг “Өрөөндөө тамхи татсан” хэмээн буруутгаж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хүртэл өргөдөл гаргаж байсан. Харин энэ удаад өөрөө өөрийнхөө тавьсан хавханд уначихлаа. Иймд дээрх зөрчилтэй холбоотой ямар хууль, журам зөрчсөн болохыг нь сануулья. Цаашлаад эмэгтэй улстөрч гэдэг хүйсийн давуу талаа ашиглан өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхгүй гэдгийг нь ч сануулья. Яагаад гэхээр тэр Монголын ард түмнийг хуурсан шиг хуурч чадсан болохоор тэр юм. Нэг ёсны Л.Эрдэнэчимэгийн хуулийн гэгээрэл амьдралын үнэнд сөхөрсөнд тэр өөрөө л буруутай. Өөр хэн ч биш. Иймд нэрээ татах эцсийн хариуцлагыг өөртэйгөө хариуцлага замаар нэг удаадаа зогсолт авах хэрэгтэй байж мэдэх юм.

 

 

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээс

 

Хоёр.Албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээ

 

            2.1.Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд дараахь ёс зүйн хэм хэмжээг баримтална:

 

                         2.1.1.бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах;  

 

             2.1.2.хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх;

 

2.1.3.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хүлээн авсан нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаархи хууль тогтоомжийг  баримтлах;

 

2.1.4.төрийн байгууллагын албан хаагчаар зөвхөн албаны чиг үүрэгт нь хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлж байх;

 

2.1.5.Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх;

 

2.1.6.хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх;

 

              2.1.7.ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх.

 

 

Тамхины хяналтын тухай хуулиас….

13 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

13.1.Тамхины хяналтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, улсын байцаагч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

13.1.1.энэ хуулийн 6.4, 6.6, 6.7.1-6.7.8, 6.7.10-6.7.12, 6.7.14, 6.7.15, 8.2-т заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тамхи болон хууль бусаар олсон орлого болон сурталчилгааны материалыг хураах;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.1.2.энэ хуулийн 6.7.9-д заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тамхи болон хууль бусаар олсон орлого болон тамхи худалдах автомат машиныг хураах; /Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.1.3.энэ хуулийн 6.7.13-т заасныг зөрчсөн тохиолдолд интернетын тухайн веб хуудсыг нэг жилээс доошгүй хугацаагаар хаах; /Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.1.4.энэ хуулийн 8.1.1-8.1.3, 8.1.5-8.1.12-т заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, хууль бусаар олсон орлогыг хураах; /Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.1.5.энэ хуулийн 8.1.4-т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох; /Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.1.6.энэ хуулийн 9.1-д заасныг зөрчсөн бол иргэнийг, хэрэв зөрчил гаргагч нь насанд хүрээгүй бол түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг 50000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.1.7.энэ хуулийн 9.2-т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 9.3-т заасныг зөрчсөн бол хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох. /Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.2.Энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулна /Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

13.3.Энэ хуулийн 13.1.1-13.1.4, 13.1.6-д заасныг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)