Л.Эрдэнэчимэгийн нэрээ татах хувь хүний ухамсар хаашаа зугтчихав

2016-06-16 17:38:57

УИХ-ын 72-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгтэй холбоотой дуулиан татрахгүй байна. Түүний Төрийн ордонд тамхи татаж, архи уун хөлчүүрхэж буй бичлэгээ 50 сая төгрөгөөр худалдах авахыг санаарахсан тухай мэдээллийг “Шударга иргэдийн шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт хэвлэлийн бага хурал хийн зарласан. Харин үүнд нь Л.Эрдэнэчимэг “Би Төрийн ордонд зохисгүй үйлдэл гаргасандаа уучлал гуйж, 50 мянган төгрөгийн торгуулаа төлсөн. Үүнийхээ төлөө ард түмнээсээ уучлал гуйя” гэж мэдэгдсэн. Харамсалтай нь, тэрбээр эл үйлдлийнхээ төлөө УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээсээ татгалзсангүй. Угтаа дэлхийн улс төрд өөрийн санаачилсан хуулийн эсрэг үйлдэл гаргасан бол шууд улс төрийн үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхээс татгалзсан олон жишиг байдаг. Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан бол ч адилхан. Саяхан гэхэд Тохио хотын дарга Ёичи Масузое албаныхаа унааг зуслангийнхаа байр руу явсныхаа төлөө дахин өрсөлдөх эрхээ хязгаарлуулж байх жишээний.

Гол нь яг ийм хариуцлагын үлгэр жишээг Монголд төгөлдөржүүлэх ёстой гэдэг утгаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг оффшор данс нээж, ард түмнээсээ нуун сая доллар хадгалуулсныхаа төлбөрт улс төрийн карьераа зогсоох ёстой гэж үзэгсэд ч олон.

Гэсэн ч өнөөдөр С.Баярцогт УИХ-д нэр дэвшиж “Оффшор бол аймшиг” хэмээн хээвнэгхэн тайлбарлаж, энгийн л үзэгдэл мэтээр тайлбарлаж буй. Гэтэл түүнтэй адил нөхцөл байдалд орсон дэлхийн улстөрчид албан тушаалаасаа татгалзаж, улс төрийнхөө карьерт цэг тавих нь олон. Испанийн Аж үйлдвэр, эрчим хүч, аялал жуулчлалын сайд Хосе Мануэль Сориа, Исландийн Ерөнхий сайд Мигмюндюр Давид Гюннлёйгссон гэх мэтээр нэрлэж болно.

 Харин Ардчилсан намын дээрх хоёр нэр бүхий улстөрчдийн хувьд эсрэгээрээ. Тэд уучлал гуйсан бол, ард түмнээ уучилсан гэж худлаа итгүүлэхээр дараагийн замд гарч байна. Гэтэл үүнийг нь Ардчилсан нам хүлээн зөвшөөрч, тэднийхээ өмнө хүндэтгэл үзүүлсэн хэвээр. УИХ-ын дарга бөгөөд Ардчилсан намын дарга З.Энхболд “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн үеэр “Оффшор данстай холбогдсон улстөрчдийг нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдсэн. Гэтэл Сэлэнгэ аймгийн иргэд С.Баярцогтоо нэр дэвшүүлэхгүй бол суулт хийнэ гэдэг шантаажны араас УИХ-д нэр дэвших эрхийг нь нээлттэй олгосон.

Тэгвэл УИХ-ын сонгуулийн 72 тойрогт нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгийг ч мөн нэрийг нь татуулах эрх Ардчилсан намын дарга З.Энхболдод байгаа. Гагцхүү тэр хүссэнгүй. Энэ нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан намын дарга З.Энхболдын талд ажилласных нь төлөө намаараа дэнчин тавих хэмжээний төлбөр тавьж байж болох. Гагцхүү нам дотор нь Л.Эрдэнэчимэгтэй хамт шалбаагт унахыг хүсэхгүй байгаа хар мянган гишүүд бий гэдгийг З.Энхболд шударгаар ойлгох ёстой байлаа. Гэсэн ч зориглосонгүй. Намынхаа төлөө бус нэг хүний төлөө шийдвэр гаргаж чадахгүй байгаагаас нь үүдэн дүгнэхэд шүү дээ.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

tumur      ip : 172.56.13.2 2016-06-17 13:11:50
Ta neree tataldaa.Ulsad TT-n tosliig zogsoohod H BATTULGA-iin buunii hohoi bolson,Tuuniigee zov yum shig yarij bna lee,Ard tumen uls eh orondoo mon ch ih gai bolj bna daa.NEREE TATAACHEEE

irgen      ip : 85.248.227.164 2016-06-16 20:33:47
yos zuitei bail daa, УИХ-n gishuunii burtluu uhamsar bna uuuuuuu

Иргэн Солонго      ip : 104.167.117.75 2016-06-16 18:07:45
Монгол Япон хоёр улсын улс төрчдийн ёс зүйг гэдэг үнэхээр тэнгэр газар шиг байна шүү

зайл      ip : 212.47.244.193 2016-06-16 18:02:39
Наад муу авгай чинь яаж чаддийн чадахгүй ш дээ

123      ip : 128.153.145.125 2016-06-16 18:00:14
Хэр ухаантай нүүдэл хийхийг нь харж л байя даа

123      ip : 128.153.145.125 2016-06-16 18:00:08
Хэр ухаантай нүүдэл хийхийг нь харж л байя даа

Дорж      ip : 62.210.105.116 2016-06-16 17:58:17
Миний охин одоо хамгийн зөв гарц бол нэрээ татаад дуугуй болох л байна даа

Mergen      ip : 193.171.202.150 2016-06-16 17:55:46
Neree tatah hemjeenii chadwar yos zuitei hun bish l dee

irgen      ip : 37.187.129.166 2016-06-16 17:55:15
odoo neree tatchihval uurt ni deer yum daa





(0/800)